С.Цэнгүүн: Нийгэмд хэлэлцүүлэг өрнөнө гэдэг өөрөө маш том амжилт
3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
-Таны хувьд хүүхдийн мөнгөтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн нь нийгэмд нэлээд шуугиан тарилаа. Чухам яагаад ийм байдлаар хэлсэн юм бэ?
-Энэ цаг үед төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөж байна. Шинэ дэгийнхээ дагуу хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Тухайн байнгын хорооны хурал дээр бид бүхэн төслүүдээ ач холбогдлоор нь олж харж байгаа юм уу. Монгол Улсын 30 гаруй их наяд төгрөгийн төсөв маань бодит байдал дээрээ иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлж байна уу гэдэг асуудлыг хөндсөн л дөө. Энэ агуулгаар нь аваад үзвэл бид бүхэн нэг тийм “Чөтгөрийн тойрог”-т орчихсон юм шиг харагдаад байгаа юм. Заавал ингэж хэлэх албагүй л дээ. Манай улс байгалийн баялаг ихтэй. Тийм учраас ард иргэддээ тэтгэмж, халамж байдлаар хүртээх ёстой гэдэг. Тэртэй тэргүй УИХ-ын гишүүд, сайд, дарга нь хэдэн их наядаар нь хулгай хийж байгаа учраас ард иргэддээ бага ч гэсэн мөнгө өгөх нь яагаад болохгүй юм гэдэг байдлаар ханддаг. Нөгөө талдаа сонгуульд хүмүүс маш их хэмжээний бэлэн мөнгө амлаж гарч ирдэг. Сонгуулийн цикль дагасан бэлэн мөнгө тараалтууд чинь энэ асуудлыг гаргаж ирээд байгаа юм. Та бүхэн анзаарах юм бол ямар нэгэн байдлаар иргэний дансанд бэлнээр мөнгө өгөх санал, хөтөлбөрүүд гоё нэртэйгээр орж ирдэг. Ингээд зах зээл рүүгээ маш их хэмжээний бэлэн мөнгө оруулдаг. Ноднин сонгуулийн өмнө л гэхэд Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг гэж 350 мянган төгрөг, нийтдээ гурван их наяд гаруй төгрөгийг зах зээлд нийлүүлсэн. Үр дүнд нь инфляци маш өндөр болсон. Юмны үнэ өсчихсөн учраас нөгөө 350 мянга чинь яг бодитоороо 350 мянга биш болчихдог. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байхаар иргэд маань хэрэглээний үнийг, инфляциа бариач гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл үнийг барих ямар ч боломж байхгүй.
Зах зээл өөрөө “Үл үзэгдэх гар”-ынхаа зарчмаар үнийг тогтоодог. Эрэлт, нийлүүлэлтийг бид хиймлээр тогтоох боломжгүй байдаг учраас инфляци гэдэг зүйлийг зайлшгүй бодох ёстой. Тиймээс бэлэн мөнгийг их хэмжээгээр Монголбанк хэвлээд зах зээл рүү нийлүүлж байгаа нь бодит юм уу гэдгийг л харах ёстой байгаа юм. Хиймэл буюу цаанаасаа ам.доллараар баталгаажиж орж ирээгүй мөнгийг иргэддээ амлаад, цаасан мөнгө иргэддээ тараачихаж байгааг инфляци гэж ойлгож болно. Энэ агуулгаар хараад үзэхээр их сайхан хүний дүрээр мөнгө өгөөд буй юм шиг боловч сүүлийн 10 жилд Монгол Улсын ядуурлын түвшин улам нэмэгдээд байгаа гажуудсан тогтолцоо бий болоод байна. Хүүхдийн мөнгийг АН-ын үед санаачлан гаргаж байсан. Хүмүүсийн амьдралд хэрэгцээтэй байдаг, энэ мөнгөөрөө олон зөв зүйтэй шийдлүүд гаргаад явдаг айлууд бий. Үүнийг үгүйсгэхгүй. Нөгөө талдаа үнэхээр хүүхэд рүүгээ чиглэсэн бодлогоо бид зөв гаргаж байгаа юм уу. Боловсролын яамны төсөв дөрвөн их наяд төгрөг. Ийм байхад цалинг нь нэмж чадахгүй гээд багш нар өнөөдөр ажил хаячихсан байж байна. Тэгэхээр хүүхдүүд рүүгээ чиглэсэн бодлого хийнэ гэдэг чинь багш нарынхаа цалинг нэмэхээс эхлэх ёстой юм биш үү. Хэрвээ хүүхдийн талаарх бодлогоо бид эргэж харж байгаа юм бол яаж үүнийг зөв зүйтэй зарцуулах вэ гэдэг ач холбогдлынх нь талаар ярих хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш Хүүхдийн мөнгийг хасах, хасахгүй, зөв буруу гэдэг асуудал биш. Мэдээж хэрэг улс юм чинь ирээдүйнхээ төлөө төлөвлөлт, бодлогоо гаргана. Гэхдээ бодлого өөрөө оновчтой байна уу гэдгийг бид эрүүл ухаанаар шүүж ярилцах хэрэгтэй байна.
-Гэвч нийгэмд таны байр сууриас үүдэлтэй хэлэлцүүлэг маягийн зүйл өрнөж байна. Янз янзын л байр сууриуд илэрхийлэгдлээ шүү дээ?
-Өмнө жилийн өдийд миний хувьд “Соёлын төв барих шаардлагагүй. Сумандаа эрчим хүчгүй байж Соёлын төв барьж яах юм” гэж хэлээд олны дунд нэлээд хэлэлцүүлэг өрнөж байсан. Тэрний үр дүнд ноднин 24 суманд 100 тэрбум төгрөгөөр Соёлын төв барихаар байсан бол 2026 оны төсөв дээр олон нийтээс санал аваад, тэр саналын дагуу Соёлын төвүүдийг барихааргүй болж орж ирсэн байгаа. Тэгэхээр нийгэмд хэлэлцүүлэг өрнөнө гэдэг маань өөрөө маш том амжилт байгаа юм. Одоо гэхэд Хүүхдийн мөнгөний талаар нийтээрээ ярилцаад, магадгүй сайн туршлагуудаа хуваалцаж, буруу хэрэглээнүүд байгааг ч анхааруулж байна. Тэр буруу хэрэглээнүүдийг яаж зөв болгох вэ гэдэг ярилцлага өрнөж байгаа. Нийгэм маань өөрөө амьд байгаа учраас бодлогын мэтгэлцээнүүд дундаас сайжрах тал руугаа явж байдаг. Тэр утгаараа энэ мэт мэтгэлцээн өрнөж байгааг маш зөв, эрүүл уур амьсгал гэж харж байна. Ер нь сүүлийн үед маш олон чухал сэдэв нийгмийн анхааралд өртөхгүй өнгөрч байна.
-Тухайлбал, ямар сэдэв байна вэ?
-Би тухайн өдөр ипотекийн зээлтэй холбоотой маш чухал, бүр илүү том дүнтэй асуудлыг ярьсан. Харамсалтай нь олон нийтэд илүү сонирхолтой нь Хүүхдийн мөнгө байсан бололтой. Ипотекийн зээл дээр Монголбанкнаас 2016-2024 оны хооронд 3.5 их наяд төгрөгийг хэвлэж гаргасан байгаа юм. Энэ нь инфляцийг асар ихээр хөөргөдсөн. Өнгөрсөн 2016 онд нэг м.кв нь 1.9 сая төгрөг байсан бол өнөөдөр 3.9 сая, түүнээс ч дээшээ болчихсон байна. Энэ нь өөрөө мөнгөний уналтыг бий болгосон. Тэгэхээр залуу гэр бүлүүд өнөөдөр өөрсдийнхөө хөдөлмөрөөр орон байртай болох бараг боломжгүй болчихлоо. Энэ чинь мөнгө хэвлэж тараасантай л холбоотой.
-МАН-ын даргын суудлаас эхтэй энэ маргаан, сөргөлдөөнийг өөр тийш нь хандуулах зорилгоор таныг албаар Хүүхдийн мөнгийг гаргаж тавилаа гэсэн хардлага байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Ямар айхтар юм бэ. Хамгийн буруу үйлдэл байлгүй дээ. Би яагаад үүнийг ярьсан бэ гэхээр Сангийн яамныханд зориулж хэлсэн юм. Маш олон гишүүн төсөвтэй холбоотойгоор ийм мөнгө нэммээр, тийм зүйл хиймээр байна гэж ярьдаг. Мэдээж тэдгээр нь бүгд чухал. Гэхдээ макро эдийн засгийнхаа түвшинд бид харах ёстой. Монгол Улсын эдийн засаг ямар байгаа юм, яаж уялдаж гарах вэ гэдэг тоог хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс бол тэр Сангийн яамны мэргэжилтнүүд. Тэр хүмүүстэй камерын өмнө биш, ажил хэргийн шугамаар уулзахад энэ бодлого бол үнэхээр болохгүй, буруу гээд хэлдэг. Даанч яг хурал дээр ороод ирэхээрээ сайдаасаа айдаг юм уу, ажлаа алдчихна гэж боддог уу, бодит зүйлийг хэлж өгдөггүй. Тиймээс миний хэлэхийг зорьсон зүйл бол мэдээж хэрэг Хүүхдийн мөнгөний талаар хэлбэл хүмүүс уурлана. Гэхдээ энэ мэтчилэн болохгүй байгаа зүйлүүдийг гаргаж ирж хэлэх зоригтой байх ёстой гэдэг үүднээс л хэлсэн. Тэгээд өөрөөрөө ийм байж болно шүү дээ гэдгийг харуулахыг зорьсон. Гэхдээ тэрийгээ жаахан буруу ойлгуулаад, иргэдэд эмзэгээр туссан шиг байгаа юм. Түүнээс биш тэр хурал дээр Хүүхдийн мөнгийг хасна гэсэн санал гараагүй. Зүгээр ингэж ярих орон зай байхгүй байна шүү дээ гэдэг агуулгаар хэлсэн. Гэхдээ бодит байдал дээр бодлогуудыг бид зайлшгүй нягталж хардаг байх ёстой. Сүүлийн жилүүдэд маш гоё нэрнүүд дунд асар том, том хулгайнуудыг анзаарахгүй орхисон. Их наяд гэдэг төгрөгийг төсөөлөхөд хэцүү. 100 тэрбум гэдэг чинь ямар их мөнгө билээ. Гэтэл бидний ярьж байгаа мөнгөн дүнгүүд дунд тэр хулгайнууд чинь жоохон юм шиг яригддаг болчихлоо. Ер нь улс төрд шинэ салхи орох ёстой юм болов уу гэж бодож байгаа.
-Шинэ салхи гэдэг нь юу билээ?
-Хүн бүрд таалагдах үгийг хэлээд явах амархан. Хүмүүсийн дургүй байдаг сэдвүүдийг хөндөхгүй байж болно. Бүх хүний цалинг нэмэх ёстой гээд хэлж болно. Хамгийн гол нь манай улсад ийм улстөрчид 20 жил байсан. Тэр улстөрчдийн хэрэгжүүлсэн бодлогын үр дүн өнөөдөр гараад байна. Аман дээрээ хүмүүсийнхээ цалинг нэмдэг. Саяхан төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмсэн. Тэгвэл бодит амьдрал дээшилсэн үү гэвэл үгүй. Яагаад гэвэл байхгүй мөнгийг тараагаад л сайн нэр зүүгээд байгаа юм. Үр дүнд нь нөгөө дарга нар албан тушаалдаа үлдээд жирийн төрийн албан хаагчид маань үр хүүхдийнхээ ирээдүйг бодъё. Гадагшаа гаръя гэдэг болчихоод байна. Энэ байдлаараа манай улсын явж байгаа зам Венесуэл улстай их төстэй байгаад байна.
-Ирэх оны төсөв дээр инфляцийг бууруулах, ам.долларын ханшийг багасгах талаар ажлууд туссан байна уу?
-Үндсэндээ Монголбанкны Мөнгөний бодлого тийм ч муу гэж би хэлэхээргүй байгаа юм. Мөнгөний бодлого ханшийг барихад чиглэж байгаа. Гэхдээ мэдээж олон жилийн буруу бодлогын үр дүн үргэлжилсээр байна. Хатуу Мөнгөний бодлого, хэрэглээний зээлийн хязгаарлалтууд инфляцийг бууруулахад чиглэж байна гэж ойлгож байгаа. Гэсэн хэдий ч улсын төсөв маань асар өндөр дүнтэй. Үрэлгэн зардлууд, татаас их байгаад байна. “Шинэ хороо” төслийн зөвхөн хүүгийн зардалд 110 тэрбум төгрөгийн татаас тавьсан байгаа юм. Энэ бол сонгуулийн өмнө, малчдад чиглэсэн амлалтуудын нэг нь. Үүнтэй адилхан бэлэн мөнгөний тараалтуудаас үүдэлтэй инфляци өндөр байгаад байна.
-Засгийн газрыг огцруулах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Гарын үсгээ зурсан уу?
-Ардчилсан нам маань институцийн түвшинд бэхжиж, хүчирхэг болж байна. Өмнө нь харагдаж байгаагүй эв нэгдлийг АН харуулж байгаа. Тэр утгаараа АН нэгдмэл байр суурь гаргана. МАН-ынхан хоёр талаасаа ямар айхтар хулгай, хүнд ноцтой гэмт хэргүүдийн талаар ярьж байна аа. Энэ зүйлүүд хуулийн өмнө очиж шийдвэрлэгдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Үүн дээр АН маань ч хатуу байр суурьтай гэж бодож байна.
-Тэгэхээр гарын үсгээ зураагүй гэж ойлгох уу?
-Одоогоор гарын үсгээ зураагүй. Гэхдээ бүлгийн шийдвэрээрээ зурна.
-Зарим сайтаар танай намын бүлгийн 12 гишүүнийг гарын үсгээ зурсан гэсэн мэдээлэл явсан. Тэгэхээр танай намын бүлэг нэгдмэл байр суурьтай байж чадаж байгаа юм уу?
-Чадна, чадаж байгаа. АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаагүй байна. Мөн манай бүлгээс улсын төсөвтэй холбоотойгоор тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Улс маань өөрөө төрөөс хамааралтай эдийн засагтай болчихоод байна. Энд чинь хувь хүн, бизнес эрхлэгч нарт орон зай алга. Тэр утгаараа концепцийнх нь хувьд энэ төсвийг буцааж, гурав хоногийн дотор шинэчлэх шаардлагатай гэдэг зарчмын саналуудыг гаргаж, ажлын хэсэг маань ажиллаж байна. Энэ утгаараа сөрөг хүчний ажил маш сайн хийгдэж байгаа.
Зочин · 16 минутын өмнө
ONGONOO TSOOLLYYLI80955877SEXSYGR
Зочин · 2 цагийн өмнө
SEKSEER VANXANI TACHAANGUI BOOL BOLI SADARLAAD80955877
Зочин · 3 цагийн өмнө
URN SHINEGENE AMSAAD80955877
Зочин · 3 цагийн өмнө
ER XUNI ANUSN NUXN XELEERE DOLOOJ ANUSDN AL SEKSEER BOOW XXOOD VANXANDI80955877