Засгийн газрын өчигдөр болсон ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээ болон тухайн үед гэрээ байгуулахад хоёр талын харилцан санал солилцсон протокол, хэлэлцээ зэрэг баримт бичгийг олон нийтэд ил тод болгох шийдвэр гарсан. 

Уг шийдвэрийн дагуу өчигдөр оройноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн сайтад нүүрсний гэрээнүүдийг ил болгон байршуулж эхэлсэн байна. 

Ил болоод буй гэрээнүүдийг энд дарж уншина уу.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ талаар "Эдийн засгийн төслүүдийг нууцад авч, далд хэрэгжүүлж байгааг таслан зогсоож байна. Үүнээс хойш ямар нэг хэлбэрээр асуудлыг ард иргэд, бизнесүүдээс нууцалж, өрсөлдөөнгүйгээр нууцаар явуулдаг байсныг ийнхүү зогсоолоо. Цаашид аливаа хэлэлцээр ил тод хэлэлцэгдэж, ил тод шүүгдэж батлагдаж байх ёстой. Иймд "Чайна энержи", хил холболтын төмөр зам, бусад нүүрсний гэрээнүүдийг ил тод болгож байна. Тагнуулын Ерөнхий Газар, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яамны төрийн нууцад хамаарахаас бусад бүх асуудлыг ил болгосон" гэв.