ТҮК, автобусны жолооч, орон сууцны ажилчдын цалин 3 сая давлаа
6 цагийн өмнө
Нийслэлд хоёрхон жилийн дотор ТҮК, жолооч, орон сууцны ажилчдын цалин 3 сая давчихлаа. Багш, эмчийн цалин л бахь байдгаараа... Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаж байна.
Энэ олон жилд эрүүл мэнд, боловсролын салбарыг орхигдуулж, тус салбаруудад ажиллаж байгаа эмч, багш нарын цалин Монгол Улсын дундаж цалингийн хэмжээнээс ч хамаагүй бага байгаа нь үргэлж анхаарлын төвд орсоор ирсэн.
Жишээ нь, улсын өрхийн эмнэлэгт ажилладаг сувилагч 1.5 сая төгрөгийн л цалинтай. ЕБС-ийн багш нар 1.2-1.8 сая төгрөгийн үндсэн цалинтай гээд л бод. Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр олон жил тэмцэж байна. Магадгүй цаашид ч тэмцэх байх.
Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сард томилогдсон. Үүнээс хойш нийслэлийнхээ хот нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг үе шаттай нэмсэн. Бидний сайн мэдэх ТҮК-ийн ажилчдын цалин 3.5 сая төгрөг болсон бол өнөөдөр орон сууц, нийтийн аж ахуйн ажилчдын цалинг 3.3 сая төгрөгт хүргэсэн сайхан мэдээг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Цалин нь 3.3 сая төгрөгт хүрсэн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт бидний эрүүл аюулгүй амьдрах орчны анхдагч баталгаа болсон ус, дулаанаар хэрэглэгчдийг хангадаг инженерүүд, 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг ээлжийн ажилчид ажилладаг юм. Тэд 24 цагаар ажилладаг учраас ажлын ачаалал маш их. Гэхдээ цалин багатай. Орон сууц нийтийн аж ахуйн газрын инженер техникийн ажилчид сард ихдээ 2.3 сая төгрөг. Бүр ээлжийн ажилчид нь ердөө 930 мянган төгрөгийн үндсэн цалин авдаг байжээ.
Харин өнөөдөр энэ байгууллагад ажиллаж байгаа 2000 орчим ажилтан, албан хаагч, инженерүүд 3.3 сая төгрөгийн цалинтай болж, нийт ажилчдын цалин 50-60 хувиар нэмэгдлээ. Энэ нөхцөлийг хотын дарга Х.Нямбаатар бүрдүүлж өгсөн гэдгийг орон сууц, нийтийн аж ахуйн ажилчдын баярын өдрөөр буюу өнөөдөр тухайн салбарын ажилчид нь хэлж байна.
Улаанбаатар хотын амин судас буюу инженерийн шугам сүлжээ, ТҮК-д ажилладаг ажилчдын цалинг 3.3 сая болгоод зогсохгүй ажиллах хүчний хомсдолд ороод байсан автобус баазын жолоочдын цалинг ч 3.5 сая төгрөгт хүргэсэн нь хотын дарга Х.Нямбаатарын санаачилга, ажлын бүтээмжийн үр дүн мөн.
sonin.mn
Зочин · 2 цагийн өмнө
SADAR VBN SEXSY80955877
Бат · 5 цагийн өмнө
Мэдлэг боловсоролгүй хүмүүсийн хөдөлмөрийг өндөрөөр үнэлж байгаа нь улс мөхөхийн эхлэл үү
Зочин · 6 цагийн өмнө
BIEE UNELELN SADARLX ZALYYSTAI80955877
Зочин · 6 цагийн өмнө
ONGONOO TSOOLLYYLI XUSNG DYRTAI VNZN BAIRLALAAR80955877
Зочин · 6 цагийн өмнө
SERELN XANAMJN VANAGLI80955877XUCHINDUULN
Зочин · 6 цагийн өмнө
VANXANI SEKSYGR XUCHINDEX ERD80955877
Зочин · 6 цагийн өмнө
TSAGR SEKSDEX80955877BOOBN XXN GOE GUN DOLOON80955877