П.Наранбаяр: Өнөөдөр хэлэлцээрийн ширээнд суух байх. Багш нарын ажил хаялт ойрын хугацаанд зогсоно гэж итгэж байна
3 цагийн өмнө
Улсын Их Хурал(УИХ)-д багш нарын цалинг нэмэх лобби бүлэг байгуулагджээ.
Тус бүлгийнхэн өчигдөр цалин нэмэх боломжууд, үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээ хийх асуудлаар ярилцсан байна.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Өнөөдрөөс хэлэлцээрийн ширээнд суух байх. Ажил хаялт ойрын хугацаанд зогсоно гэх итгэл байна. Бид бүгд боловсрол урагшаа явах ёстой, хүндээ зориулсан хөрөнгө оруулалт нэмэгдэх ёстой гэдэг дээр ижил байр суурьтай байгаа.
Засгийн газраас багш нарын цалинг 30 хувь нэмэх саналтай байгаа. Мөн цалингийн оновчтой бүтцийг бий болгох замаар үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэхээр зорьж байна. Энэ талаар бид сайтар ярилцах хэрэгтэй. Хоорондоо ярилцаж тохиролцох ёстой. Суурь буюу үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх асуудал яригдаж байгаа тул аль болох ойрын хугацаанд яаж хүргэх вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаад, цаашдаа цалин тойрсон улс төржилт, цалингийн асуудал бүх зүйлийг харахгүйгээр урагшилъя гэж байгаа юм.
Ирэх жилүүдэд Монгол Улсын олох орлого, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмжийн өсөлт зэргээс шалтгаалж аль болох 3.5 сая төгрөгт хүргэхийг зорино.
Үндсэн цалинг өндөр тогтоож, нэмэлт цалинг нэрлэсэн дүнгээр тооцъё гэж өчигдөр ярилцсан. Гэхдээ гүйцэтгэлийн үнэлгээний ач холбогдлыг бууруулахгүй.
Нийслэлийн сургуулиудын 60 орчим хувь нь, орон нутагтай нэгтгэж тооцвол сургуулиудын дунджаар 30 хувь нь ажил хаяж байгаа.
Ажил хаялт сая бие даалтын долоо хоногтой зэрэгцсэн. Үүнээс цааш үргэлжилбэл мэдлэгийн хоцрогдол үүсэх аюултай тул хэлэлцээгээ хурдан эхлүүлэх шаардлагатай байгаа. Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн, тоонуудаа магадлаад ярилцъя гэсэн" гэв.
Түүнчлэн багш, ажилтнуудад ажил хаялтын үеийн олговрыг олгохоор шийдвэрлэснээ сайд П.Наранбаяр өөрийн цахим хуудсаар мэдэгдээд буй.







Зочин · 57 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN BOOBN SXN XXN DOLOOGD TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSN80955877