Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
3 цагийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ.
Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно” гэжээ. Бүлгийн ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлгийн олонхын саналаар гишүүнээс эгүүлэн татах санал оруулах талаар ярьжээ. Мөн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товлосон.
Нэгэнт Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас албан тушаалаас нь чөлөөлөхөөс гадна УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан гэж үзээд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх нь зүйтэй гэж сөрөг хүчин үзэж байгаа бололтой.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийг сахин хамгаалж, Цэцээс гаргасан шийдвэрийг биелүүлж, хүлээж авах ёстой гэж үзэж байна. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяатай холбоотой асуудал ямар томьёоллоор орж ирэхээс шалтгаалан АН бүлэг дахин энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Жишээ нь, энэ дотор ямар асуудлууд багтсаныг мэдэхгүй байна. Үүнээс өмнө АН-ын бүлэг зарчмын байр сууриа нэгтгэлээ. Энэ нь Үндсэн хуулиа дээдлэн ажиллана. Хоёрт, 2025.10.22-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, биелүүлэх нь зүйтэй шийдвэрлэлээ” гэсэн тайлбар өгөв.
Б.Баярбаатар: Цэцийн дүгнэлт нь зүгээр л хууль зүйн санал юм
Мөн өчигдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбогдох асуудлаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Ёс зүйн дэд хорооны зарим гишүүн орон нутагт томилолттой, зарим нь өвчний чөлөөтэй учраас хурлыг хойшлуулсан. Ирцээ дахиж бүртгээд, хуралдахаар төлөвлөж байна. Х.Булгантуяа даргад хариуцлага тооцох тухайд бүлэг нэг удаа хуралдаад, УИХ-ын дэд даргаас огцруулах асуудлыг тавьсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй. Өнгөрсөн хугацаанд эрх зүйч, хуульчид ҮХЦ-ийн дүгнэлтэд анализ хийсэн.
ҮХЦ-ийн дүгнэлт гэдэг нь хууль зүйн санал юм. Гэтэл агуулгаараа "УИХ хэлэлцэхгүй" гэж тавьсан.
Гэхдээ УИХ-ын тухай хуулиар хэлэлцэхээс өөр аргагүй. Тиймээс өнөөдөр зарим байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэнэ. Цаашдаа энэ саналын томьёолол Цэцийн хэлэлцэх асуудал мөн үү, УИХ-ын чуулганы ирцийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх зүйл мөн үү гэдгийг ярих ёстой.
УИХ-ын дотоод үйл ажиллагаанд ҮХЦ хяналт тавих эрхтэй юу гэдэг асуудал нухацтай яригдаж байгаа. Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд дүгнэлт гаргасан ч Их Хурлын бүрэн эрх рүү халдсан” гэлээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин







Зочин · 1 цагийн өмнө
зочин · 1 цагийн өмнө
Хуулиа дээдлэе, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар өөрөө ёс зүйтэй бай, Үндсэн хууль зөрчсөн гэдэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан, нам харгалзахгүй УИХ-ын гишүүд ч хүлээн зөвшөөрч байгаа, зөрчөөд байгааг УИХ дээр Х.Булгантуяад нэр бүхий гишүүд сануулаад байхад зөрчсөн, ард түмэн хүртэл хурлын бичлэгийг нь үзээд хэвлэл мэдээллээр санал хүсэлтээ илэрхийлээд байна шүү дээ ...
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN DOLOOJ AL SEXSYGR80955877
Зочин · 2 цагийн өмнө
Зочин · 2 цагийн өмнө
ҮХЦ-ийн дүгнэлт гэдэг нь хууль зүйн санал гэж ярьж байгаа хүн УИХ-ын гишүүн хийгээд сууж байх юм. МОНГОЛЧУУДЫН МИНЬ СОНГОЛТ Л ЮМ ДАА
Зочин · 2 цагийн өмнө
Булгантуяа буруугүй