Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 13-наас олгож эхэлнэ. Мөн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжүүдийг мөн арваннэгдүгээр сарын 13-нд олгож эхлэх юм.

Түүнчлэн хүнс тэжээлийн дэмжлэгийн хөтөлбөрийн мөнгийг арваннэгдүгээр сарын 13-наас, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд тус тус олгохоор төлөвлөжээ.

Харин нийгмийн халамжийн орлогоос хамааралтай хөнгөлөлт, насны хишиг зэрэг бусад төрлийн тэтгэмжүүдийг арваннэгдүгээр сарын 25-нд олгох юм байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр – XI.13
  • Асаргааны тэтгэмж – XI.13
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж – XI.13
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж – XI.13
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж – XI.13
  • Хүнс тэжээлийн дэмжлэгийн мөнгө – XI.13
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж – XI.20
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тусламж – XI.20
  • Насны хишиг – XI.25
  • Олон нийтийн оролцоотой тэтгэмжийн халамжийн үйлчилгээ – XI.25