НЭМҮТ: Монгол Улсын нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна
3 цагийн өмнө

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны хүн амын Биеийн Жингийн Индекс(БЖИ)-ийн дундаж 25.5 кг/м² байгаа.
Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлт юм. Нийт хүн амын 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна.
Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаа (2023)-ны үр дүнгээр:
- Төрөх насны эмэгтэйчүүдийн 53%,
- Жирэмсэн эмэгтэйчүүдийн 65.4%,
- 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай байна.
Таргалалт нь чихрийн шижингийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Иймд БЖИ хэвийн хэмжээнээс хэтэрсэн бол жингээ бууруулах, хянах арга хэмжээг цаг алдахгүй авч хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал юм.
Та доорх хүснэгтээс өөрийн чихрийн шижингийн эрсдэлээ үнэлээрэй!
Хэрэв таны үнэлгээ:
- < 5 бол — Эрүүл амьдралын хэв маягаа хэвшүүлээрэй
- ≥ 5 бол — Харьяа эрүүл мэндийн төвдөө хандах, эрүүл амьдралын хэв маягт суралцах, дадуулах арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй.








Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI AL SEKSEER BOOB XXN VANAGN SEKSDEED BOOW DOLOOGD80955877