УИХ-н гишүүн Д.Бум-Очир "Цагаан сараар битүүний өдөр амардаг" болох хуулийн төсөл санаачилжээ
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд d.parliament.mn-ээр дамжуулан олон нийтээс санал авч байна.
Хуулийн төсөлд Цагаан сараар шинийн 1, 2, 3-наас гадна битүүний өдөр амардаг болохоор тусгасан байна. Тодруулбал, түүний санаачилсан хуулийн төсөлд нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтээр амрах өдрүүдэд “Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмж, шинийн 1-ний өмнөх өдөр амрахаар заажээ.
“Битүүн” гэдэгт билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр эсхүл хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх өдөр хамаарахаар хуулийн төсөлд мөн заасан байна.
Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дараах байдлаар өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт дараах нэмэлт оруулсугай.
1/ “4.1.3.Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дараах тайлбар нэмсүгэй.
1/ Тайлбар: Энэ зүйлийн 4.1.3-т заасан “битүүн” гэдэгт билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр эсхүл хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх өдөр хамаарна. 3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Өмнө жил "Цагаан сараар амрах хоногууд цөөн байна. Хол замд, хөдөө явах шаардлага гардаг онцлогтой учир эрсдэл дагуулж байна" зэргээр иргэд шүүмжлэлтэй хандаж, долоо хоног болгож сунгасан. Хэрэв энэ хуулийн төсөл дэмжигдвэл Цагаан сарын амралтын өдөр дээр нэг хоног нэмэгдэнэ гэсэн үг.







Зочин · 2 цагийн өмнө
BIEE UNELELNE80955877XANTLA BOOW DOLOOMOOR TOMSGN XELEERE DOLOOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEKSEER TOGLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER XUSNG XNE TSAG SHAALGAA SADARTLA BOOB XXNO BOOW DOLOOJ80955877