Хэл шинжлэлийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарт Ардын уран зохиолч цол олголоо
15 минутын өмнө

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ өдөр хөдөлмөр бүтээлээ төрд үнэлүүлж буй хүндэт эрхмүүдийн нэг нь “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар юм.
Уран зохиолыг сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулан, сэтгүүл зүйн салбарын олон зуун мэргэжилтэн бэлтгэж, сурган дадлагажуулсан, яруу найраг, утга зохиолын олон арван бүтээл туурвиж соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь төр өндрөөр үнэлж, түүнд Ардын уран зохиолч цол олголоо.







Зочин · 4 минутын өмнө
2ERD SEXSEER UILCHLN XUCHINDUULI BOOB XXI BOOW DOLOOJ ANUSDI AL SEXSDEX80955877