Энэ оны өвлийн Элсэлтийн Шалгалт арванхоёрдугаар сарын 4-7-нд зохион байгуулагдахаар болсон.

Шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдаж дууссан бөгөөд суудлын хуваарь гарчээ.

Шалгуулагчид eyesh.eec.mn хаягийн "Шалгуулагчийн булан"-д хандан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэн орж, суудлын хуваариа хэвлэн авах боломжтойг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээллээ.