Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв
11 минутын өмнө

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд "Төмөр хүн" гэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд тасралтгүй оролцсон дээд амжилтыг нь Гиннесийн 2026 оны шинэ дугаарт бүртгэжээ.
Тодруулбал өнгөрсөн сард 41 нас хүрсэн Б.Мөнх-Оргилын 2004 оноос хойш 2024 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд хамгийн олон буюу 1,653 дараалан барилдсан сүмочоор тодорч, секивакэ асан Аобажюүгийн тогтоосон амжилтыг эвдсэн гэж шинэ дугаарт онцолжээ.
Most consecutive sumo bouts нэрээр гиннесийн номд бүртгэгдсэн түүний үзүүлэлт 2025 оны арваннэгдүгээр сарын тэмцээний дараа 1,749 хүрээд буй.
Энэ хугацаанд 885 ялж, 864 ялагдсан юм. Сонирхуулахад 2022 оны долдугаар сарын тэмцээний үеэр цар тахлын дэглэмийн улмаас хоёр барилдаан өнжсөн ч Японы Сүмогийн Холбоо түүний тасралтгүй барилдсан амжилт нь тасалдаагүй гэж үзсэн байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил энэ хугацаанд макүүчи буюу Дээд зиндаанд хоёр удаа түрүүлж, секивакэ цолд хүрсэн нь түүний оргил амжилт нь юм.
Мөн гарамгай барилдааны шагналыг гурван удаа, дайчин барилдааны шагналыг нэг удаа, техниктэй бөхөөр нэг удаа тодорч кинбоши буюу ёкозүна цолтонг давсан бөхөд олгодог шагналыг найман удаа хүртэж байв.







Зочин · 7 минутын өмнө
SADARTLA SHAAX ZALYYGN ANUSN NUXN XELEERE LAW GOE XUSNEER DOLOOX80955877
Зочин · 8 минутын өмнө
BOOB XXOOD BOOW TACHAANGUI SERELN ODOOTOL DOLOOJ ANUSDAAD AL SEKSY