UBS” телевизээс зохион байгуулсан "Universe Best Songs-2009" фестивалийн шилдэг 25 оролцогчид багтсан “S4” хамтлагийг сонсогч олон таних биз ээ. Дэлхийн алдартай хамтлаг "Pentatonix"-ын "Duft Punk" хэмээх дуу мэргэжлийн өндөр түвшинд дуулж чаддагийг харуулах зорилготой "S4" хамтлагийнхан коверлон дуулсан нь рок попынхон болон хүмүүсээс маш өндөр үнэлгээг авсан.

Тус хамтлагийг хөгжмийн зохиолч продюсер, МУСТА Б.Чинбат "Монголд бэлтгэгдсэн, үнэхээр авъяаслаг энэ залуустай ажиллах нь миний хувьд маш сайхан байна. S4 хамлагийнхан эх орон, хайр, ээж аав, хүний сэтгэлийн бүхий л нандин бүхнийг гайхалтай дуулж чадна. Мөн энэ залуусыг амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй" байна хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан удаатай.

Тэгвэл хөгжмийн зохиолч Б.Чинбатаар продюсерлуулан хоёр уран бүтээлээ гарган сонсогчдын хүртээл болгосон. Баяр наадмын өмнхөн хамтлагийн залуусын амжилтыг төр засгаас үнэлж МУСТА цол тэмдгээр энгэрийн мялаасан юм.

Д.Ана