Хэрвээ цалингаа цагт нь тавихгүй бол хувийн цэцэрлэгийн багш нар ажил хаяна
14 минутын өмнө

"Хувийн цэцэрлэгийн холбоо"-ноос тулгамдаж буй асуудлынхаа талаар Сангийн Яамны холбогдох албаныханд мэдэгдэл хүргүүлжээ.
Улсын хэмжээнд өнөөдөр 500 гаруй хувийн цэцэрлэгт 8,000 орчим багш ажилтан ажиллаж байна. Эдгээр багш арваннэгдүгээр сарынхаа цалинг одоог хүртэл авч чадаагүй.
Өнгөрсөн сарын цалин буугаагүй болохоор татвар, шимтгэлээ төлж чадахгүй яваа. Энэ асуудлаас үүдэн дүүрэг дүүргийн багш нар төлөөлөн ирж, Сангийн Яаманд шаардлагаа тавьж байгааг "Хувийн цэцэрлэгийн холбоо"-ноос мэдээллээ.
Мөн тэдний зүгээс "Сангийн Яамнаас сая хоёр хүн төлөөлж гарч ирсэн.
Арванхоёрдугаар сарын 5-н буюу Баасан гарагт арваннэгдүгээр сарын санхүүжилтийг олгоё, арванхоёрдугаар сарын санхүүжилтийг энэ сарын 25-ны дотор олгоё гэж хэллээ. Энэ үг үнэн байгаасай.
Хувийн цэцэрлэгүүдийн цаана 8,000 гаруй багш цалингаа хүлээгээд суугаа.
Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадахгүй бол хувийн цэцэрлэгийн багш нар ажил хаяна. Ийм асуудал гараад байвал хувийн цэцэрлэг багшгүй болно. Улмаар цэцэрлэгүүд хүүхдүүдээ хамруулж чадахгүйд хүрч, хаалгаа барихдаа тулаад байгаа" гэв.
Үргэлжлүүлэн "Бид ажилчдынхаа цалинг тавьж чадахаа больчихлоо. Ялангуяа захын хорооллын дүүргүүд яг л улсын цэцэрлэгийн статусаар эцэг, эхчүүдээс нэг ч төлбөр авалгүй үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа хаах хэмжээнд хүрчихлээ.
“Хөрөнгө бүрдүүлнэ” гэх тайлбарыг Сангийн Яамнаас өгч байна. Тэртээ тэргүй 2024-2025 онд батлагдсан төсөв байгаа учраас тэр төсвөө л авъя.
Арванхоёрдугаар сарын 5-нд хариу өгөхгүй бол хүүхдүүдээ гаргана. Багш ажилчдаа юугаар санхүүжүүлэх вэ гэх асуудал үүснэ" гэдгийг хувийн цэцэрлэгийг төлөөлж ирсэн багш ярилаа.







Зочин · 8 секундын өмнө
DYYDLGN80955877VANAGLGCH XANGI SEXSEER
Зочин · 6 минутын өмнө
UILCHLN MERGJLN SEXSYGR80955877XUCHINDX ER XUNI ANUSN NUXN DOLOON80955877
Зочин · 7 минутын өмнө
SEXSEER BIEE UNELLEED BOOB XXI BOOW DOLOOMR80955877VANXANDX