Корнеллийн их сургуульд сурдаг монгол оюутан хүчингийн хэрэгт буруутгагджээ
1 цагийн өмнө

Корнеллийн их сургуульд суралцаж байсан оюутан 22 настай Э.Билгүүн нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутгагджээ.
АНУ-ын тангарагтны шүүх долоо хоног хуралдсаны дараа арваннэгдүгээр сарын 24-нд Б.Энхбаярыг бүх зүйл ангид гэм буруутай гэж дүгнэсэн гэж Томпкинс каунтигийн прокурор Мэттью Ван Хоутен мэдээллээ. "The Sun" сонин Э. Билгүүний суралцаж байсан ангийг баталгаажуулж чадаагүйгээс гадна Корнеллийн оюутнуудын албан ёсны цахим бүртгэлд мэдээлэл нь байгаагүй аж.
Уг хэрэг 2024 оны есдүгээр сарын 1-ний өдөр болсон бөгөөд 12 өдрийн дараа монгол иргэн Энхбаярын Билгүүнийг баривчилсан байна. Улмаар 2025 оны 11-р сарын 17-ноос эхлэн шүүх хурлын ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ гэмт хэрэг нь Нью-Йорк мужийн хуулиар хамгийн ихдээ 25 жил хорих хүртэл ялтай байдаг аж. Энэ хэргийн шүүх хурал 2026 оны 2-р сарын 24-нд товлогдсон байна.
"CPUD"-ийн мэдэгдэлд дурдсанаар, 2024 оны есдүгээр сарын 1-ний өглөө их сургуулийн кампуст болсон хүчингийн хэрэгт холбоотой мөрдөн шалгалт эхлүүлсэн. Үүний үр дүнд Э. Билгүүнийг сэжигтнээр татсан байна. Томпкинс каунтигийн тангарагтны шүүх түүнийг баривчилхаас өмнө нэгдүгээр зэргийн хүчин болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт буруутган ялласан. Улмаар арваннэгдүгээр сарын 24-нд шүүхийн тангарагтнууд түүнийг эдгээр хоёр хэрэгт буруутай гэдгийг тогтоосон байна. Прокурорын газрын хэвлэлийн мэдээгээр, түүнийг “Гэмт хэрэг үйлдэх зорилгоор дотуур байрны өрөөнд санаатай, хууль бусаар нэвтэрсэн” гэж буруутгасан гэжээ.
Мөн уг мэдэгдэлд Э. Билгүүн нь бие махбодын хувьд эсэргүүцэх чадваргүй, зөвшөөрөл өгөх боломжгүй байсан хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж онцлон тэмдэглэсэн байна.
Нью-Йорк мужийн хуулиар нэгдүгээр зэргийн хүчин нь хүчиндэх гэмт хэргийн хамгийн хүнд ангилал бөгөөд "B" ангиллын хүнд гэмт хэрэгт тооцогддог. Тус ангилалд гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь 25 жилийн хорих ялтай. Харин доод тал нь таван жилийн хорих ял авдаг. Э. Билгүүний өмгөөлөгч Жефф Алан Чаброу сэтгэгдэл өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй. Ялын товыг 2026 оны хоёрдугаар сарын 24-ний 13:30 цагт, Томпкинс каунтигийн шүүгч Скотт А. Миллерийн өмнө хэлэлцэхээр товложээ.
ЭХ СУРВАЛЖ: THE CORNELL DAILY SUN







Зочин · 50 минутын өмнө
DYRN XANTAL SHAAX ZALYYSN ANUSN NUXN DOLOOMR80955877
Зочин · 54 минутын өмнө
BOOBN XOXN DYR XUSELEE BIEE UNELELN80955877
Зочин · 57 минутын өмнө
XUCHINDEX ZALYYSN ANUSN NUXN DOLOOJ ANUSN BOIW XXI80955877