АН эв нэгдэлтэйгээ зарлаж, МАН эвлүүлэх лидергүй болсноо харууллаа…
1 цагийн өмнө

Жил болгоны 12 дугаар сарын 6-нд Ардчиллын баяр болдог. Яагаад гэхнээ 2000 оны энэ өдөр Монголын Ардчилсан нам, МҮАН, МСДН, МСМН, МШАН нэгдэж одоогийн АН-ыг бий болгосон түүхтэй. Тэгээд: Эв нэгдлээс институт гээд зүтгэчихсэн юм. Энэ жил тэрхүү Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ой тохиолоо. Тиймийн учраас АН-ын удирдлагууд 12 сарын 6-нд намаасаа төрөн гарсан УИХ-ын гишүүд, УБХ-ын гишүүд, МоАХ-ны төлөөлөл болон анхны удирдлагуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ өдрийг тохиолдуулж АН–ын дарга О.Цогтгэрэл: -АН түүхэн цаг хугацааныхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг даван туулж, эвдрэлээ эвлэрэл, уналтаа сэргэлт болгож буй эргэлтийн цэгээ хатгасан он жилүүдээ угтан авч байна. Өнгөрсөн он жилүүдэд Монголын улс төрд алдаа, оноог зэрэгцүүлэн алхаж ирсэн АН ирэх жилүүдэд илүү нээлттэй, цэгцтэй институт болон дараалан, давхар ялах зорилго, тэмүүллийг тээн энэ ойн өдрөө угтаж байна. АН засаглана гэдэг бол ард иргэд засагладаг цаг ирнэ. Иргэд, бизнесийнхэнд ээлтэй, эх нутагтаа аж төрөн суугаа болон эх дэлхийгээрээ тархан суугаа монголчуудад элэгтэй бодлого шийдвэрүүдийг гаргана хэмээн мэндчилэв.
Мөнхүү АН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал: -Ардчиллынхан бид монголчуудын сэргэн мандалтын дараагийн үеийг ард түмнийхээ хүсэл зоригтой хамт оройлон манлайлж иргэдэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, Монголын улс төрд олон намын тогтолцоог нэвтрүүлж, парламентын ардчиллыг төгөлдөршүүлж, хэн нэгэн том дарга бус, хууль засагладаг ардчилсан улсыг бид хувьсгалт өөрчлөлтөөр хийсэн нь түүхэн үнэн. Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөж, ардчиллынхан нэгдэн нийлсэн тэр цаг хугацаа бол тусгаар тогтнолоо улам бөхөлсөн бидний түүхэн үйл хэрэг байсан. Иргэн хүнд өөрийнхөөрөө амьдрах эрхийг олгосон ардчилагчдыг өнөөдөр олон түмэн яаж ч дүгнэж болно. Тэр бол тэдэнд олгогдсон эрх. Гагцхүү энэхүү эрх, эрх чөлөө нь ардчилсан хувьсгалчид, ардчиллын төлөөх нам эвслүүд, Монголын ард иргэдийн хүсэл зоригоор бий болсон. Идэр настай байгаа Монголын ардчилал бэхжиж, АН илүү цэгцэрч, нээлттэй болно гэдэгт бүрэн итгэлтэй байна гэлээ.
Ерөнхийдөө: АН-ын гишүүд О.Цогтгэрэл даргадаа ам сайтай байна. Тэд нар: Салж, хуваагдаж, бүдэрч, бутарч, зүдэрч, зутарч үзсэн АН-ынхан О.Цогтгэрэл даргын үед ингэж нэг нэгдэж, нийлж, инээж, хөхөрч, алдаа оноогоо дэнсэлж, эвлэж нэгддэг юм байжээ. Ийм цаг үеийг мөн ч олон жил харж хүлээсэн гэж бичицгээж байна. Олон гишүүнийх нь амнаас ийм үгс уналаа.
Энэ юуг харуулж байна гэхээр АН эв нэгдэлтэйгээ харуулж байгаа хэрэг. Угтаа: О.Цогтгэрэл салж бутарсан АН-аа нэгтгэлээ. Тэрээр алс хол суугаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой очиж уулзаж, Ардчиллын баяраар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хажуудаа суулгахаа мартсангүй. Э.Бат-Үүл, Да.Ганболд гээд АН-ын лидерүүд бүгд О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрчээ. Тэрний хэр хэмжээгээр О.Цогтгэрэл өнгөтэй ч, итгэлтэй ч харагдлаа.
Цаашаагаа: Айсуй 27, 28 оны сонгууль тэднийх байх нөхцөл бүрэн байгааг илтгэж буй юм. Тэгэх хэрэгцээ шаардлага нэгэнтээ үүссэн. Яагаад гэхнээ: МАН-ын засагласан он жилүүдэд улс орон ямар болсныг бэлхнээ харж байна. МАН-ынхан албан тушаал, эрх мэдэл булаацалдаад улсыг ужиг мухар руу оруулчихлаа. Мөнхүү: Монголын эдийн засаг уруудаад шалдаа уначихсан. Экспорт зогсчихсон. Төр цалингаас өөр санхүүгийн зардал гаргаж чадахаа байчихсан. Цалинг ч чүү чамтай тавьж байна. Бензин шатахуун хангаж чадахаа больсон. Цаашаагаа: Эрчим хүчтэй байх нь эргэлзээтэй. Ийм атал дотроо зодолдоод Монголын улс төрийг хэдийнэ жам ёсны замаас нь хазайлгачихлаа. Одоо хуульгүй тоглож байна.
Гэтэл нь МАН эсрэгээрээ. Өндөр хүлээлттэй эхэлсэн Н.Учралын байр суурь тодорхойгүй байдалд оржээ. МАН-ыг Н.Учрал удирдаад байна уу, Ерөнхийлөгч удирдаад байна уу. Намынхан нь ямарваа нэг асуудал ярихаар Н.Учрал: Ерөнхийлөгчтэй л ярина даа гэдэг болж. Тэрнээс болоод гишүүд нь эгдүүцээд: МАН-ыг хэн удирдаад байна вэ гэдэг асуулт гарч. Тэгээд: Н.Учрал жулдаад байна гэж дүгнэх болж. Тэрнээс гадна: Энэ намд нэгдмэл үзэл баримтлал үлдсэн үү. Хагарал нь шийдэгдсэн үү. Дотроо бие биенээ авлаж агнадгаа яах вэ. Энэнээс эхлээ: Багш нар, эмч нарын цалинг яах вэ. Ер нь цаашдаа МАН оршин тогтнож чадах уу. 27 онд хэн нь Ерөнхийлөгчид нэр дэвших вэ. Г.Занданшатар одоогийн байдлаараа айсуй сонгууль, тэрнээс өмнө ч ирэх улс төрийн хэцүү даваануудыг давж чадах уу. Ерөнхийлөгч сунгагдахыг зөвшөөрөх үү. Гэх зэрэг асуултад өнөөдрийн МАН-ын хэн нь ч хариулж чадахгүй болж. Ийм байдалтай дотроо яая даа гэж байж АН-ын 27 онд АН-аас нэр дэвших хүмүүсийг ямар нэг хэрэгт холбогдуулах тухай мэдээлэл задарч. Арванхоёрдугаар сарын 6-нд Ардчиллын баяраар их яригдлаа. Уул нь: АН-ын гишүүдийн дунд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар илүү магадлалтай байгаа. МАН-ынхны тохироогоо хийгчдийн хийх энэхүү ажлын хүрээнд МАН-аасаа ч зарим гишүүнээрээ туг тахих гэнэ. Гэвчиг 126 гишүүнтэй, таван намтай УИХ энэхүү асуудалд улс төрийн хувьд хэрхэн хандах бол. Хэрхэх нь ойрын хоногуудад харагдана. Гэснээс: Ойрын хоногуудад АН эв нэгдэлтэйгээ зарлаж, МАН эвлүүлэх лидергүй болсноо харууллаа…
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН







Зочин · 1 цагийн өмнө
SHAAX ERD XUCHINDUULI80955877BOOB XXN BOOW DOLOOGD