Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэхгүй гэв
1 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулахтай холбоотой мэдээллийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ дараах байдлаар хүргэсэн юм.
Тэрбээр "Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатгах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Ерөнхий сайд албан даалгавар гаргаж, төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
Мөн хуралт, семинар, сургалтыг цахимаар зохион байгуулж дотоод, гадаад томилолт, тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг түр зогсоох, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх мэргэжлийн үйлчилгээний гэрээ шинээр гэрээ байгуулахгүй байх, төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэхийг үүрэг болголоо" гэв.
Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.







Зочин · 48 минутын өмнө
BOOBN XXI BOIW DOLOOJ ANUSN80955877SHAALTSI UILCHLI ANUSN AL SEKSDN80955877