Ээжийнхээ Монголд орж ирсэн нөхцөл байдал, Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байна
5 цагийн өмнө

"Эрэл групп"-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт амь насаа алдсан гэх Филиппин улсын иргэн Тиррел Атиензагийн нөхөр болон хоёр охин нь Монголд өчигдөр /2025.12.15/ ирсэн.
Тэгвэл өнөөдөр Террил Атиензагийн гэр бүл тухайн хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ Улсын Ерөнхий Прокурорын газарт өглөө.
Энэ үеэр түүний том охин Найриел Аттиенза "Монголын ард түмний тусламжтайгаар өнөөдөр Монголд хүрэлцэн ирээд хэргийг дахин нээж шалгуулах хүсэлт тавих боломжтой болсондоо баяртай байгаа.
Хэдийгээр маш олон жил өнгөрсөн ч миний ээж шиг энгийн хүнд шударга ёс үйлчлэх орон зай Монголд байгаа гэдэгт итгэж байна. Энэ хэргийг дахин сэргээлгэх хүсэлт гаргаж буйтай холбогдуулаад Монгол Улсын иргэн сэтгүүлч С.Будрагчаад 2011 онд хэрэгжих ёстой байсан шударга ёсыг тогтоохын төлөө биднийг бүрэн төлөөлөх эрхийг олгож байгаа.
Хууль эрх зүйн үйл явц ээдрээтэй байж магадгүйг ойлгож байгаа, гэхдээ ээж маань хүн байсан учраас хүний ёсоор хандахыг хүслээ. Ээжийн маань үхэлтэй холбоотой хэргийг дахин шалгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Түүний Монгол Улсад анх орж ирсэн нөхцөл байдал болон Д.Сэргэлэн гэдэг хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нарийвчлан шалгуулах хүсэлтэй байгаа. Манай ээж Монголд орж ирсэн нь хил дамнасан хүний наймааны хэрэг байсан уу. Цагдаагийн бүх бүртгэл, хүмүүсийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн баримт бичгүүдийг бид дахин шалгуулах хүсэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газар энэ хэргийг архивт хадгалаад орхидог шийдэгдээгүй хэрэг бус өнөөдөр амьд хохирогч нь болох үр хүүхдүүд бид чимээгүй зовоод байж байгаа гэдгийг хүлээж авна уу.
Монгол Улсын Улсын Ерөнхий Прокурорын газар шударга ёсонд итгэж энэ асуудалд яаралтай горимоор нягт нямбай анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт найдаж байна" гэв.







Зочин · 5 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOON80955877AL SEXSEER