Сонгинохайрхан дүүрэгт байрлах хүнсний дэлгүүр шатаж байсныг унтраажээ
3 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг урд шөнө буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 04:53 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Улмаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 9х12 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг ажиллаж 06:16 цагт галын тархалтыг зогсоожээ.






