"Шинэ Яармаг" хороололыг дуусгаж багш, эмч нарт ипотекийн зээлээр зарна гэв
2 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төлбөрийн чадваргүй болсон, татан буугдсан банкуудад байршсан төрийн тусгай сан, төрийн болон төрийн өмчит компаниудын хөрөнгийг олж авч төрийг хохиролгүй болгох зорилгоор байгуулагдсан ажлын хэсгээс явцын үр дүнгээ танилцуулжээ.
Энэ талаар Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Капитал, Чингис хаан банканд 18 байгууллагын нийт 482 тэрбум төгрөгийн өр авлагын асуудал байсан. Хөгжлийн Банканд 1.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийн асуудал бий.
Ажлын хэсэг хураагдсан эд хөрөнгийг үзэж танилцах, яамдын удирдлагуудтай уулзаж гарц гаргалгааг ярилцлаа. Хоёр сар орчим ажиллахдаа 22 орчим тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байна.
Томоохон дүнтэй өр төлбөрийн асуудлыг холбогдох байгууллагуудтай ярилцсан. Тухайлбал "Хөтөлийн цемент шохой" компани Хөгжлийн Банкнаас 61.2 сая ам.долларын өр төлбөр төлөгдөхгүй байсаар өнөөг хүрсэн. 450 орчим тэрбум төгрөгийн асуудал. Үүнийг холбогдох байгууллагуудтай ярьсны үр дүнд "Хөтөлийн цемент шохой"-д нэмэлт хувьцаа гаргах замаар 450 тэрбум төгрөгийн хувьцааг Хөгжлийн Банканд шилжүүлж, тус банкны чанаргүй зээлийн 30 орчим хувийг эзэлж буй энэ асуудлыг цэгцлэх, өр төлбөрийг төлүүлэх арга хэмжээг үе шаттай авах шийдвэрийн төслийг Засгийн газарт өнөөдөр танилцууллаа.
Мөн "Гантиг Вилла"-д дахин үнэлгээ хийлгэсэн. Үүнийг гүйцээж бариад ипотекийн журмаар худалдан борлуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.
"Шинэ Яармаг" хороолол буюу 540 айлын орон сууц ашиглалтад орохгүй олон жил болсон. Үүнийг ажлын хэсгийнхэн нийслэлтэй ярилцаад нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах сангийн хөрөнгөөр гүйцээж ашиглалтад оруулан багш, эмч нарт орон сууцны ипотекийн зээлээр зарж, Хөгжлийн Банкны 86 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх шийдлийг гаргасан.
Өрөнд хураагдсан зарим объектыг боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглаж болохыг судалж байна" гэлээ.







Зочин · 31 минутын өмнө
BOOW XXN BOOW DOLOOJ ANUSDI AL SEKSDEX XANGN SEKSYGR VANAG BOOW XELEERE DOLOOMR