Сурагчид таван долоо хоног буюу ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэл амрах хуваарьтай.

НИЙСЛЭЛ

  • Бага анги: Арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ
  • Дунд анги: Арванхоёрдугаарсарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл орно.
  • Ахлах ангийн сурагч: Арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

ОРОН НУТАГ:

  • Бага анги:Арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.
  • Дунд анги: Арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл орно
  • Ахлах анги: Арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээл эхэлнэ. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.