Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй: Бүжигчин Төөгөө, Aim4R Баачка нар бүжгийн шавь нараа хүчирхийлдэг байсан нь үнэн
2 цагийн өмнө

Цахим сүлжээнд бүжигчин Аминдарь гэх эмэгтэй бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгсөд 15 настай байхдаа хүчирхийлүүлсэн хэмээн шүгэл үлээсэн. Тэгвэл хүчирхийллээс болж бүжиглэх хүсэл мөрөөдлөө орхисон нэгэн эмэгтэйтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Нэр бүхий бүжигчинтэй холбоотой хүчирхийлэл үйлдсэн талаарх асуудал хөндөгдөж байна. Энэ асуудалтай холбоотой та юу хэлмээр байна вэ?
-Надад хүчирхийллийн шинжтэй үйлдэл тохиолдож байсан. Тохиолдсон учраас би бүжгээ орхисон. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхисон гэсэн үг л дээ. Ер нь нэр бүхий бүжигчид хүчирхийлэл үйлддэг байсан нь мэр сэр сонсогддог байсан. Харин Aim4R Баачка намайг оролдсоноос хойш би бүжгийн зааландаа очихоо больсон. Энэ бол 2018 онд болсон үйл явдал. Тухайн үед би 18 нас хүрээгүй байсан. Хэрвээ үзсэн бол Youtube суваг дээр бичлэг хийдэг эмэгтэй хүртэл энэ хүнд хүчирхийлүүлсэн талаараа ярьсан байсан.
-Хамгийн анх бүжигчин Төөгөөтэй холбоотой асуудал гарч ирсэн. Харин дараа нь хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн ярьсан зүйл бүгд худлаа гэж тэрбээр бичлэг хийсэн байна лээ. Олон нийтийн хувьд яагаад 10 жилийн өмнө болсон асуудлыг одоо яриад байна вэ гэсэн хардлага байна л даа?
-Төөгөө өөрийгөө өмөөрсөн зүйл ярьсан байна лээ. Гэвч бүжигчин Төөгөө, Aim4R Баачка нар бүжгийн шавь нараа хүчирхийлдэг байсан нь үнэн. Өөрсдийгөө хэчнээн өмөөрөөд нэмэргүй л дээ. Манай үеийнхний бүжиглэдэг байсан охидууд бүгд гэрчилнэ. Харамсалтай нь Төөгөөгийн хийсэн бичлэг дээр ганц ч үнэн юм байхгүй байсан. Хэрвээ үнэхээр тэр охиныг оролдохыг хүсээгүй, анхнаасаа ямар ч бодол байгаагүй байсан бол буудлын өрөөнүүд дундаас заавал унтаж байгаа охидын өрөө рүү орж ирэх шаардлага үүсэхгүй. Эрүүл хүний ухаанаар бодоход шүү дээ. Амина бол миний доод үеийн охин юм л даа. Дөнгөж бүжиг сурах гэж орж ирж байгаа хүнд зааж өгч байгаа багш гээд Төөгөөг маш их хүндэлдэг байсан нь үнэн. Тэглээ гээд насанд хүрээгүй охины толгойг эргүүлээд, хүчирхийлнэ гэдэг бол байж боломгүй асуудал. Одоо бодоход бид яагаад бүжиглээд байснаа бодоод олдоггүй юм. Манай хамтлагийнхан өдөр нь бүжгийн зааландаа цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай байсан. Гэвч биднийг энд тэнд бүжиглүүлж, албан байгууллагуудын шинэ жилд оруулж, урлагийн наадамд хүртэл очиж бүжиг заалгуулдаг байсан. Гэвч тэр болгоноосоо бидэнд ерөөсөө цалин өгдөггүй байсан. Аргагүйн эрхэнд бид цалингүй удаан ажиллаад, яг дуугарч эхэлж байхад “Яг түүн шиг” шоу гарч ирээд, тэндээс бага зэргийн цалин авдаг болж эхэлсэн. Ер нь одоо бодоход жаахан хүүхдүүдийн тархийг л угааж байсан юм билээ л дээ. Харин одоо бол би насанд хүрсэн. Тэр бүх траума-г даван туулсан байна.
Олон нийтийн хувьд яагаад гэнэт олон жилийн өмнөх зүйлийг яриад байна вэ гээд гайхаж магадгүй. Яг үнэндээ тухайн үед бид тийм зүйлийг бусдад хэлэхээс ичдэг байсан. Надад тохиолдсон зүйл бол 2018 онд шүү дээ. Тухайн үеийн нийгэм ийм зүйл ярьдаггүй, хүчирхийлэгч гэхээр эмэгтэй нь “янхан” болоод дуусчихдаг тийм л сенсацитай хүлээж авдаг байсан. Ар гэр, аав ээж нар ч тэр хаалттай, хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй байсан гэх юм уу. Хичээл сургуульд хүртэл ийм зүйл заадаггүй, эрүүл мэндийн хичээл ч нэг их ордоггүй байсан. Ингээд бид яах учраа мэдэхгүй, хэнд яаж хандахаа мэдэхгүй, айдастай болцгоосон. Цагдаад хандаж болох эсэхээ ч мэдэхгүй, хэлчихвэл өөрөө буруутан болох юм шиг таг дуугүй өнгөрөөж байсан. Харин одоо бол цаг өөр болсон. Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлчихвэл ямар ч асуудал үүсэхгүй, юу ч болохгүй юм шиг хандахаа болих хэрэгтэй. Хуульдаа хүртэл хүчирхийллийг нарийн зохицуулж өгөх шаардлагатай л гэж бодож байна.
-Энэхүү хоёр бүжигчний хувьд одоогоор цахим орчныг идэвхтэй ашигладаг, бүжгийн салбартаа ажиллаж байгаа хүмүүс шүү дээ?
-Тийм. Төөгөө, Баачка хоёр одоог хүртэл бүжигчин бэлдсээр, хүмүүст нөлөөлсөөр байгаа. Харин яг одоо хүчирхийллийн үйлдэл хийж байгаа эсэх талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч Төөгөөгийн удирддаг байсан “116” гэдэг хамтлаг тэр чигтээ бутарсан. Төөгөө бол цахим орчныг идэвхтэй хөтөлдөг, залуусыг маш их зүйлд уриалдаг, нийгмийн идэвхтэй хэрнээ тэр хүний цаана ийм зүйл байсан гэдгийг олон нийт мэдээгүй байсан байх. Aim4R-ийн Баачка бол энд тэндхийн шоу, тэмцээний юмыг найруулаад, бүжгийн салбартаа ажилласаар байгаа. Харамсалтай нь өөрсдөө ийм арчаагүй үйлдэл хийж байсан хэрнээ яагаад одоо ингэж бүлт бүлт үсрээд явж чаддаг байна аа л гэж бодож байна. Хааяа ч гэсэн хэн байснаа боддог баймаар.
-Бүжиглэх дуртай, урлагийн салбарт ажиллах хүсэлтэй охидод хандаж юу гэж хэлмээр байна?
-Амина-г шүгэл үлээсэн чинь тэр охин руу бүгд дайраад байсан. Ер нь нийгэмд ийм зүйлийг олноор нь дэлгэж тавих хэрэгтэй гэж бодож байна. Тэгж байж энэ үйлдэл зогсоно. Нууж хаах тусам нэмэгдэнэ. Тэгэхээр охид, эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд, урлагийн хүмүүсийг сайн харж, судалж байгаарай. Магадгүй хэн нэгэн айлын охин ийм трауматай байгаа бол хэн нэгэнд хэлээсэй. Олон жил дотроо битгий тээж яваасай. Хамгийн гол нь эмэгтэйчүүд бид хэзээ ч сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохироод үлдэх ёсгүй.
Г.БАЛГАРМАА
Эх сурвалж: www.DNN.mn







Зочин · 50 минутын өмнө
UILCHLD80955877
Зочин · 1 цагийн өмнө
SEXSYGR XAMTRAGCH SEXSYN BOOL BOLI VANXANI SEKSDMR80955877
Зочин · 1 цагийн өмнө
DYRTAI SEXSY XILGED BOOW XOXMOOR80955877
Зочин · 1 цагийн өмнө
DRTI SRXSYG XUSSEN BOOL SEKSY DEWSGER BOLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN VNZN DYRTAI XELEERE DOLOOJ VANXANDAAD 80955877
Зочин · 2 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI80955877TOMSGN SXN XUSMEER DOLOOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA SEKSEER TAICHNA MERGJLN VANXANDI 80955877BIEE UNELLEED SEXSY
Зочин · 2 цагийн өмнө
XUCHINDX ER XUNI ZALYYGN ANUSN NUXN XELEERE XUSNEER GOE DOLOOX80955877
Зочин · 2 цагийн өмнө
XUCHINDUULI SEKSDEED BOOB XXI BOOW DOLOON80955877