Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сараас хойш “Pokerrr” гэх нэртэй аппликейшнд нэр бүхий клубийг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Т нарын гурван этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Уг хэргийн шалгалтын явцад эд мөрийн баримтаар 5 ширхэг гар утас, 2 ширхэг компьютерийг тус тус хураан авчээ. мөн мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдсан данснуудад хийгдсэн 2,6 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Цагдаагийн байгууллагаас Энэ онд /2025/ “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 174 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Тухайлбал, Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах ДОЛООН гэмт хэрэг, 7 Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот таавар тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх-109 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.


Иймд Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдсан иргэд орон байраа барьцаалах, ойр дотны хүнээс мөнгө зээлэх зэргээр өрийн дарамтанд орж, улмаар сэтгэл санаагаар унах, донтох, стрес дэх, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх, хувийн мэдээллээ алдах, цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа юм. Тиймээс энэ төрлийн тоглоом тоглох, зохион байгуулах, өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны дансыг бусдад ашиглуулагүй байж хууль үйлдлээс татгалзан болзошгүй эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.