Мансуурсан үедээ танихгүй иргэнийг хутгалж гэмтээсэн этгээдийг шалгаж байна
2 цагийн өмнө

Сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэсэн иргэн тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ бусдын биед халдаж хутгалсан хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн гэрлэн дохионы уулзвар дээр танихгүй хүн миний биед халдаж гар хэсэгт мэсээр зүссэн гэх дуудлага мэдээлэл иржээ. Тус дуудлагын дагуу Цагдаагийн байгууллагаас очиход 20 гаруй насны иргэн "Toyoto crown" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байхдаа гэрлэн дохионы орчимд байсан иргэний гар хэсэгт зүсэж гэмтэл учруулсан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Уг хэргийн газраас эд мөрийн баримтаар бор шаргал өнгийн модон иштэй 27 см урттай хутга, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг цагдаагийн байгууллага хураан хураан авчээ.
Хар тамхи, мансууруулах эм бэлдмэл, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр насныхан ихээр холбогдож байгаа нь хууль шүүхийн байгууллагаар тогтоогдож буй тул эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүрээлэн буй орчныг сайн тандаж судлахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.







Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER MANSYYRTLA SADARLI80955877AL SEXSYGR ANUSDN BOOW XXN BOOWN DOLOOX