Сүүлийн үед хуульч Б.Гүнбилэг сав л хийвэл би үнэгүй хийгээд өгье, намайг энэ ажилдаа авчих хэмээн гуйж суудаг ажил хийдэг боллоо. Үүнийгээ ч тэр ил цагаан сошиалаар зарлах юм. Даанч тэгээд тэрийг нь тоож байгаа албан тушаалтан, эрх мэдэлтэн ч алга.

Өчигдөр л гэхэд, Хууль зүйн, дотоод хэргийн сайдад хандаж өөрийн цахим хуудастаа "Баттөмөрийн Энхбаяр таны толгойлж байгаа яаманд, танд үнэгүй ажиллая. Прокурорын хуулийг өөрчлөх чиглэлээр хийсэн судалгаа, арга хэмжээнд нээлттэй дүн шинжилгээ хийж өгье" гэх утга бүхий зүйлийг постолжээ. 

Тэгвэл үнэгүй юм хулганы хавханд л байдаг гэдэг үгийг түүнд сануулж хэлмээр. Учир нь тэрбээр өмнө нь үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайханы оронд би очиж ажилламаар байна гээд л гуйж гувшиж явсан. Хэт их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэх Чингис хааны хэлсэн үг бий. Түүний энэ их хүсэлт гуйлтын ард юу ч нуугдаж, ямар ч санаа агуулагдаж буйг  хэн ч мэдэхгүй!!!

Тэр 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн.Түүнчлэн нэгэн цагт Монгол ардын намын гишүүн байсан, УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, нам нь 2020 оны сонгуульд нэр дэвших тойрог өгөөгүй учраас өөрөө бие дааж, Булган аймагт өрсөлдөж байсан гээд бас л "жонхуу" шиг "хуудуутай нөхөр".