Хэвтрийн дэглэмтэй иргэнд үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагчид хариуцлага тооцох талаар зөвлөмж хүргүүлсэн гэв
22 цагийн өмнө

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХҮЭК)-ын 2025 оны гомдол хянан шалгах ажиллагааны үр дүнгийн талаар болон теле камертай холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр хэвтрийн, асаргаанд байдаг иргэн бүртгэлийн байгууллагад дамнуурга дээр очиж хурууны хээгээ бүртгүүлж буй үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсантай холбогдуулан мэдээлэл өгөв.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 19:36 цагт олон нийтийн цахим сүлжээгээр хэвтрийн дэглэмтэй иргэн төрийн үйлчилгээ авах гэж байгаатай холбоотой мэдээлэл цацагдсан.
Үүнтэй холбоотой мэдээллийг цуглуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт зөвлөмж хүргүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагад иргэний цахим үйлчлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас болж иргэдийг чирэгдүүлсэн байна. Хууль дүрэмд заасан боломжит хувилбарыг бүрэн ойлгомжтой иргэдэд тайлбарлаагүй.
Тухайн үйлчилгээ үзүүлсэн улсын байцаагч нь төрийн албан хаагч болохын хувьд холбогдох хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар хүлээсэн үүрэг бий. Ил тод байх, хүнлэг энэрэнгүй байх зарчмыг мөрдсөн эсэх асуудалд албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах шаардлагатай.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой зохицуулалт тусгагдсан боловч бодит байдалд хэрэгжилт нь хангагдахгүй байна. Төрийн үйлчилгээг цахимаар хэлбэрээр хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг иргэн бүрд ээлтэй байдлаар зохион байгуулах ёстой учраас комиссын гишүүний зөвлөмжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн.
Тухайн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа нь тогтоогдвол арга хэмжээ авах эрх нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад бий. Хэрэв буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж хүргүүлсэн" гэв.







Зочин · 17 цагийн өмнө
80955877
Зочин · 18 цагийн өмнө
ANUSDAAD80955877
Зочин · 19 цагийн өмнө
BOOBN XXN809558777
Зочин · 19 цагийн өмнө
ABUSDI80955877
Д.Цогбаяр · 21 цагийн өмнө
Хаа яагүй ийм байнаа. Дорноговь аймгийн халамж хөгжлийн төв хүнд хагалгааны дараа 2 суга таягтай очиход харилцааны соёлгүй хүнд сурталтай харьцсан. Өндөр настаны аарцаг нурууны 2 үе солиулах хагалгааны 2.4 сая төгрөгийн тэтгэмжийг олгоогүй. Дээд газрын даргын шийдвэрээр түр зогсоосон гэж тайлбарласан. Асуудлыг шийдвэрлэх газар байна уу