"Монгол хатад-Өв соёлын наадам" Их Хатдын өлгий нутаг Хэнтий аймгийн Баян-Адрага суманд хоёр өдрийн турш зохион байгуулагдана. 

Тодруулбал, Монгол хатад- Өв соёлын наадам нэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Адрага сум Онон голын зүүн эрэг дээр болохоор товлогджээ. Тус наадмын хүрээнд,

  • Үндэсний хувцасны загварын шоу
  • Морьтон буухиа
  • Шилдэг үндэсний хувцас, гоёл зүүсгэл үзэгчдээс шалгаруулах арга хэмжээ
  • Мөсний шагайн тэмцээн
  • Дээлтэй барилдаан 
  • Мөсний загасчлалын тэмцээн
  • Тайга  нохойны үүлдэрллэг байдал шалгаруулах арга хэмжээ
  • Хээрийн цай шалгуурах
  • Галын наадам зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж юм байна.