Улаанбаатар хотын хэрэглэгчид өчигдрөөс эхлэн эрчим хүчний хязгаарлалттай байна.

Диспетчерийн Үндэсний Төв(ДҮТ)-өөс энэ талаар "Эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, эх үүсвэрүүдэд технологийн хүндрэл, техникийн гэмтэл гарсны улмаас Төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалтай ажиллаж байна" гэж мэдэгдэв.

Иймд нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг цагийн хуваарийн дагуу 1.5 цагаар хязгаарлалтыг ээлжлэн хийж байгаа аж. Гэхдээ тасралт, хязгаарлалтыг мэдээлдэг www.tog.mn сайтад одоогоор ямар ч хуваарь байршаагүй байна.

Энэхүү хязгаарлалтыг Монгол Улсын эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн хийж буй бөгөөд инженер, техникийн ажилтнууд 24 цагийн хүндрүүлсэн горимд ажиллаж байгааг ДҮТ онцоллоо.

зураг