Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг түр хугацаанд хязгаарлаж болзошгүй аж.

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, эрчим хүчээ тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.