Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ
2 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө /02.02/ 03:56 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан аж. Уг гал түймэрт тухайн автомашины жолооч З /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.







Зочин · 2 цагийн өмнө
XALYN SEXSDEED ANUSDI AL SEXSYGR BOOBN XXI BOOW DOLOOJ SHAALGN80955877