"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв
2 цагийн өмнө

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 133 жилийн ой, “Монголын үнэн” сонины нэрэмжит "Д.Сүхбаатарын мэргэн бууч" буудлага спортын тэмцээн хоёрдугаар сарын 2-7-ны өдрүүдэд болж байна.
59 дэх удаагийн тэмцээнд Булган, Сэлэнгэ, Өвөрхангай болон Улаанбаатар хотын 200 орчим тамирчин 11 дасгалд цэц сорьж буй бөгөөд өчигдөр хоёр дасгалын медальтнууд тодорлоо.
Тэмцээний 50 метрийн хэвтээгээс буудах дасгалд О.Есүгэн (625,9 оноо) алт, Г.Нандинзаяа мөнгө, Н.Баяраа хүрэл медаль хүртсэн бол гар бууны 25 метрийн дасгалд Э.Даваахүү (575 оноо) алт, Э.Бадамгарав мөнгө, О.Төгөлдөр хүрэл медаль хүртэв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.







Зочин · 27 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
2ER XUND XUCHDUULI SEKSEER80955877