УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан сар шинийн дараа суллагдахаар болжээ
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял сонссон.
Давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих ял болгож бууруулсан юм. Түүний суллагдах хугацаа нь энэ 2026 оны 6 дугаар сард гүйцэх ч Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно" гэж заасны дагуу сар шинийн баярын дараа суллагдахаар болжээ.
Тэрбээр хоригдох хугацаандаа номын санч хийж мөн суллагдах хугацаанаасаа хасуулах хоногоор шагнуулсан байна.






