Хөгжлийн банкны хэрэг: Хэн, хэн юу өгүүлэв
2 цагийн өмнө

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг холбогдсон нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Дээрх хэргийг эргэн сөхвөл, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 3 жилийн хугацаанд анхан, давж заалдах, Улсын дээд шүүхээр хэлэлцэж 38 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн, 26 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сард хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцээд, 19 хүн, 3 хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 23 хүний хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэр Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичиж, 25 оролцогч гомдол гаргасан.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлийн дагуу нэр бүхий 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.
Тэгвэл эл хэрэгт холбогдогчид тайлбартаа юу өгүүлэв гэдгийг онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би та нарт Ч.Сайханбилэг гэдэг нэг л нэр хэлээд байгаа. Тэр нэрийг мөрдөгч яагаад хасаад байгаа вэ. Бид хоёрыг л хуйвалдсан гэж хэлэх гээд байгаа. Мөрдөгч хоёр дахь удаагаа яллагдагчаар татах саналыг прокурорт явуулахдаа Н.Батбаяр бид хоёрыг үлдээгээд, Ч.Сайханбилэгийн нэрийг хасчихсан байсан. Ингэж л хонгилддог байхгүй юу.
Намайг энэ хэрэгт хахуулиар байр авсан гэдэг асуудал яриад болохгүй болохоор процедур яриад эхэлсэн. Аль ч Засгийн газарт улсаа цөмлөчихье гэх сэтгэхүйтэй хүн байдаггүй гэж би хардаг.
...MCS-ийнхэн надад гомдоно байх. Ний нуугүй хэлэхэд манай Засгийн газар гарч ирэх үед Тавантолгойгоос хил гарах, Сайншанд руу гарч байгаа төмөр замыг хаа гуяар нь хувийн компаниудад өгчихсөн байсан. Нэг нь MCS, нөгөө нь Б.Дэлгэрсайханы компани. Бид бодлого л ярьж, төрд буцааж авсан.
Би 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээс л эхэлж адлагдаж эхэлсэн. 2022 онд архивт байгаа материалыг өөрчлөн байж намайг хэрэгт хутгасан. Би УЕП-т “Та яагаад ХБ гэх үг, үсэггүй хэрэг оруулж ирээд намайг УИХ дээр шившиглээд байгаа юм бэ. Үүнийгээ зогсоо. Намайг цагаатга” гэж зургаан удаа өргөдөл өгч байсан.
Шүүгдэгч Г.Одонтуулын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч “Би Монгол Улсын хөгжлийн төлөө гарын үсэг зурсан” гэдгээ мэдүүлсэн” гэв. Г.Одонтуул нь Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан.
Өнөөдрийн шүүх хуралдаан дөнгөж сая зөвлөлдөхөөр түр завсарлалаа. Шүүх хуралдааны шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.







Зочин · 54 минутын өмнө
SHAAX ER XUNI TACHAANGUI ANUSN NUX XELEERE VANAG DOLOOJ80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI BOOB XXMOOR BOOW DOLOON VANXANDI80955877