УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн Facebook хуудсандаа нэгэн ноцтой асуудлын талаар бичжээ :

 Арай хэтэрлээ

"АНУ-ын ЗГ ганцхан хувийн хүүтэй зээл авч байхад бид 13 (арван гурав) хувийн хүүтэй зээл авч байна. Арай дэнднээ. Энэ ЗГ хэд хоног эрх ямба аа хадгалах гэж ийм маягаар монголыг өрөнд унагаж байхад хээв нэг дүлий дүмбэ суугаа УИХ, Ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой" хэмээн бичсэн байна.

Сүүлийн үед өдөрөөр биш цагаар өсч байгаа валютын ханш, өр зээлийг хэрхэн яаж шийдвэрлэх тухай тодорхой шийдэл байхгүй, хий хоосон сүржин мэдээлэл шоу арга хэмжээнүүд зэрэгт эрхэм гишүүн ийнхүү бухимджээ.