Өнөөдөр хар тамхины хэрэгт холбогдоод байгаа гэх Г.Сарангэрэлийг дөрвөн найзынх нь хамт шүүнэ. Гэхдээ шүүх ажиллагаа болохоос өмнө мөрдөн байцаагчид Г.Сарангэрэлийн сэтгэлд хар толбо үүсгэчихсэн нь харамсалтай.

Учир юу гэвэл, энэ сарын 24-нд Г.Сарангэрэл амиа хорлохыг завдсан үйлдэл 461 дүгээр хорих ангид гарсан юм. Түүнийг батлан даалтад гаргасан ч шүүх бүрэлдэхүүн үргэжлүүлэн хорих шийдвэр гаргасан учир 461 дүгээр хорих ангийн хаалттай хаалганы цаана эрхээ зөрчүүлэн суугаа гэх. Гэхдээ түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар Г.Сарангэрэл сэтгэл санааны хувьд болон биеийн байдал нь маш хүнд байгаа юм билээ. Учир нь Г.Сарангэрэлийн аав нь мөрдөн байцаагчид түүнийг өргөмөл охин гэдгийг хэлсэн байна. Гэвч тэрбээр “Энэ бүхнийг охинд минь нь битгий хэлээрэй” гэж захижээ. Харамсалтай нь мөрдөн байцаагчид нь хувь хүний нууцыг задруулж, өөрийг нь айлын өргөмөл охин гэдгийг хэлсэн байна. Тиймээс Г.Сарангэрэл сэтгэл санааны хүнд цохилтод орж, энэ сарын 24-нд амиа хорлохыг завджээ. 

Харин өнөөдөр хар тамхины хэрэгт холбогдоод байгаа гэх Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхэд болно. Хэдийгээр Г.Сарангэрэлийг батлан даалтад гаргасан ч шүүх бүрэлдэхүүн 461 дүгээр хорих ангид үргэжлүүлэн хорихоор шийдвэрлэж, шүүх хурал нь хэд хэдэн удаа хойшлоод байгаа юм. Шүүгдэгч Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар хэргийг шүүж буй шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлтээ хоёр дахь удаагаа гаргасан юм. Тиймээс өнөөдрийн шүүх хуралд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ оролцох эсэх нь эргэлзээтэй ч өмгөөлөгч Г.Батбаяр дээрх болсон үйлдлээс шалтгааж шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ дахин тавихаар болсон юм. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн хэрхэн шийдэхийг харах л үлдэж байна. 

Үүний зэрэгцээ хар тамхины хэрэгт холбогдоод байгаа гэх Г.Сарангэрэл охины асуудлаас болж мөрдөн байцаагчийн ёс зүй хөндөгдөж байгаа юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу