Жил бүр НҮБ-ын Хүний хөгжлийн мэдээллийн төвөөс улс орнуудын хүний хөгжлийн илтгэлийг гаргадаг. Энэ жилийн илтгэлийг Японы Токио хотод танилцуулсан байна.
Манай улсын хувьд 2014 оны хүний хөгжлийн индексээр 187 орноос 103-т бичигджээ. Гэхдээ дундаж үзүүлэлттэй орнуудын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Мөн илтгэлд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ядуурлын олон талт индексээр 91 хөгжиж буй оронд 1,5 сая хүн эрүүл мэнд, боловсрол, амьдралын стандартын ядууралтай нөхцөлд амьдарч байгааг дурджээ.