Амьт баавгай нь Энэтхэгийн нутгаар аж төрдөг шаввьж болон зөгийн балаар хооллодог баавгайн нэгэн төрөл зүйл. Хэдийгээр махчин биш ч гэлээ догшин авиртай хүний аминд ч хүрэх аюултай амьтан.

Харин Энэтхэгийн нэгэн мужид амьт баавгай хүнтэй нөхөрлөн олон хүний анхаарлыг татах болжээ. Ойд төөрсөн амьт баавгай гэртээ авчирсан эр түүнийг гэр бүлийн нэгэн гишүүн болгосон байна. 

Тэрээр хамтдаа дугуй унахаас гадна гэр бүлийнхнээрээ үсээ самнуулах дуртай аж. Одоогоор жил гаруй хугацаатай гэр бүлийн гишүүн болсон үүнийг амьтан хамгаалагчид онгон байгальд нь эргүүлэн тавих хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Энэ төрлийн баавгай баараг л гэрийн тэжээвэр нохой мэт ийм үөөлөн араншинтай байгаа нь олон хүнийг гайхашруулдаг байна.