2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө сэрүүсэж +4+6 хэм дулаан байна. Багануур орчмоор, шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -2-4 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +3+5 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -3-5 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +2+4 хэм дулаан байна.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр -13-18 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5+10 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1+4 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1+6 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17+22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12+17 хэм, бусад нутгаар +6+11 хэмдулаан байна.

Өнөөдөр /2026.04.15/ Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.