УИХ-ын чуулган завсарлаж гишүүд найр наадам хэсээд төрийн ордон эзгүй байна. Хэдийгээр улстөрд урт амралт эхлээд байгаа ч эрх баригч болон сөрөг хүчнийхэн бүлэг фракциараа хөдөө хээр гарч уулзалдаад амрах сөхөөгүй явна.

Баяр наадмын дараахан УИХ-ын дарга З.Энхболд Х.Баттулгын тойрог буюу Баянхонгор аймагт ажиллаад ирсэн. УИХ-ын дарга жирийн нэг шалтгаанаар Баянхонгорыг зориогүй бололтой. Тэнд “Шонхор” “МоАХ” фракцынханы нэлээд томоохон уулзалт болж намынхаа дотоод амьдрал, улстөрийн хүрээний чухал асуудлуудыг ярилцлсан гэнэ. Эдийн засгийн байдал улам доройтож энэ нь намын нэр хүндэд асар муугаар нөлөөлж байгаад АН-ынхан туйлын их санаа зовних болжээ. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцох үгүйдээ л бүтцийн өөрчлөлт хийх замаар дараа дараагийн гарц арга замаа олохгүй бол оройтлоо гэдэгт тэд санал нэгдсэн гэдгийг эх сурвалж онцолж байна. Тиймээс намрын чуулганыг хүлээлгүй ээлжит бус чуулган зарлаж Засгийн газрын “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг АН-ын олон гишүүд илэрхийлэх болсон байна. Ийнхүү УИХ-дахь АН-ын гол хоёр фракц “Алтангадас”-ын цаг дууслаа гэдгийг албан ёсоор зарласан байна. 

Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймгийн Дадал суманд зохиогдсон “Алтаргана” наадамд оролцож түүнийг “Алтангадас”-ын томчуул мөн л бөөнөөрөө дагалдан яваад ирсэн байна. Алтангадасынхан цаашид эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтыг хадгалж хэрхэн дараагийн сонгууль хүртэл тэсч үлдэх вэ? гэсэн асуудлыг тойрч ярилцсан гэнэ. Тэдний дунд “МАН-тай учраа олж Засгийн газартаа оруулья хэлсэн ярьсандаа байж чаддаггүй Н.Энхбаярын намынханыг гаргая” гэдэг байр суурьтай хүн олон байгаа аж. УИХ-ын чуулганы хуралдаан дээр С.Баярцогтын МАН-тай хамтарья гэж хэлсэн нь зүгээр ч нэг өөрөө мэдээд хэлчихсэн үг биш гэдэг нь өдрөөс өдөрт батлагдсаар байна.

Ямартай ч УИХ-дахь АН-ынхан хөдөө хээр гарч хэсэг бүлгээрээ уулзалдах болсон бол МАН-ын гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд амралтгүй ажиллана гэдгээ илэрхийлж төрийн ордноор жижүүрлэж байгаа. МАН-ын гишүүд ийнхүү жижүүрлэх болсон нь эрх баригчдын зүг тун сонор сэрэмжтэй харж, ямар нэгэн дохио хүлээж байгааг харуулсан явдал болж байна. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу