Энэ сарын 28-нд буюу өчигдөр арилжааны банкууд болон "Найман шарга" валютын зах дээр 1867 төгрөгөөр зарагдаж байсан ам.долларын ханш 10 төгрөгөөр нэмэглээ. 1868 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1878 төгрөг байна.

Доллар нэг хоногийн дотор 10 төгрөгөөр нэмэгдэх нь огцом өсөлт. Тиймээс  долларын ханшийг тогтворжуулах талаар дорвитойхон арга хэмжээ авахгүй бол эдийн засаг "үгүй" боллоо.

Төв банк өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1869.00 төгрөгийн хаалтын ханшаар 28.0 сая ам.доллар, 302.15 төгрөгийн хаалтын ханшаар 78.33 сая юань тус тус худалджээ.

Х.Даваа