• 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 
  • 29-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 
  • 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 
  • 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно. 

Салхи 29-нд Алтайн уулархаг уулархаг нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

28, 29-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ.