ЭЕШ: Хими, Газарзүй, Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан шалгуулагч нартай танилц
1 цагийн өмнө

Өнөөдөр /2026.06.27/ Элсэлтийн шалгалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Биологи, Математикийн хичээлээр элсэлтийн шалгалтаа өгч буй билээ. Тэгвэл өчигдөр Хими, Газарзүй, Нийгэм судлалын хичээлийн шалгалт явагдсан юм. Боловсролын яамнаас Хими, Газарзүй, Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авсан шалгуулагч нарыг танилцууллаа.

Химийн шалгалтад улсын хэмжээнд нийт 6928 шалгуулагч оролцсон байна. Үүнээс Баянзүрх дүүрэг – 6, Сүхбаатар дүүрэг – 3, Өвөрхангай – 1 нийт 10 шалгуулагч 800 оноо авсан байна.
Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 93 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан:
- НЕБ-ын 33-р сургуулийн төгсөгч Тэнгисийн Хүслэн
- 92 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын Хишиг сургуулийн төгсөгч Дэлгэрбаярын Есүгэн
- 91 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын Шинэ Монгол сургуулийн төгсөгч Бямбадоржийн Мэндбаяр байна.
Газар зүйн шалгалтад 1247 шалгуулагч оролцсон. Үүнээс Баянзүрх дүүрэг 1, Орхон 1 нийт 2 шалгуулагч 800 оноо авсан байна.
- 97 онооны гүйцэтгэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ын нэгдүгээр сургуулийн төгсөгч Сүдээхүүгийн Мөнхгэрэл
- 96 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын Гёте сургуулийн төгсөгч Аянбекийн Амина байна.
Нийгэм судлалын шалгалтад 30080 шалгуулагч оролцсон. Үүнээс БЗД -3, СБД – 6, ЧД – 4, ХУД – 3, БГД - 1, СХД 1, Дорноговь – 4, Хэнтий – 3, Өвөрхангай – 3, Баянхонгор – 2, Говь-Алтай – 2, Хөвсгөл – 2, Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс, Ховд, Өмнөговь Дундговь аймгуудад тус бүр нэг, нийт 47 шалгуулагч 800 оноо авсан байна.
Эдгээр шалгуулагчдаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу
- 99 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын 33-р сургуулийн төгсөгч Жавхлангийн Нинжин,
- НЕБ-ын 24-р сургуулийн төгсөгч Будхүүгийн Анужин;
- 98 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын 52-р сургуулийн төгсөгч Х.Цэлмэг нар байна






