Э.Оч-Эрдэнэ: Энэ хүний ярьж байгаа шиг эд хөрөнгийн маргаантай зүйл байхгүй. Мөнгөтэй хүмүүст шүүх өөр үйлчлээд байна
1 цагийн өмнө

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тухай түүний эхнэр О.Нарангарав хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, улмаар цагдаагийн байгууллагад хандсан байдаг.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд түүний гэм буруугийн шүүх хурал эхэлсэн байна. Түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хууль бусаар бусдыг мөрдөн мөшгисөн, хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан зэрэг хуулийн зүйл заалтаар буруутган яллагдагчаар татаад байгаа аж. Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хуралд оролцохоор ирсэн түүний том хүү Э.Оч-Эрдэнэ ийнхүү ярьжээ.
Тэрбээр “Манай эцгийн тал сарын зайтай шүүх хурлаа гурван удаа хойшлууллаа. Энэ хугацаанд дарамтлах, шахаанд оруулах, худлаа мэдээлэл тараах зэргээр бидэнд маш ихээр нөлөөлж байна. Бид нарт байсан бүх зүйлийг авчихсан. Өөр эхнэртэй болчихсон, сайхан гэр бүлтэй болсон гэдэгтээ маш их итгэлтэй байх шиг байна. Гэтэл дөрвийн дөрвөн хүүхэд нь хаягдаж үлдээд байна. За би бол яах вэ, том болчихсон. Харин манай гурван дүү насанд хүрээгүй болохоор хэцүү байна. Манай хоёр бага дүү Ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Боловсролд нь анхаараад аль болох сайн сургуульд явуулъя гэж бодсон. Гэтэл одоо сургалтын төлбөрийг нь ч өгөхгүй, ямар ч хамааралгүй хүн шиг л яриад байна. Урьдчилгаа гээд багахан мөнгийг нь зохицуулж өгсөн боловч төлбөрөө төлөөгүй болохоор сургуулиас нь хөөх дээрээ тулчихаад байна. Уг нь бид дөрөв өөрийнх нь хүүхэд шүү дээ. Үнэхээр эцэг хүн гэж хэлэхэд яагаад ч биш. Энэ олон жил манай ээжийг болон бид нарыг хэцүү байдалд орууллаа. Энэ хүний ярьж байгаа шиг эд хөрөнгийн маргаанаас болсон зүйлгүй . Мөнгөтэй хүмүүст шүүх байгууллага арай өөр үйлчлээд байна л гэж хэлмээр байна" гэв.







Зочин · 4 минутын өмнө
Байнга залуу явах юм шиг баас шээстэйгээ холилдоод ирэхийн цагт өөрийн эхнэр хүүхдээ гомдоосон хүн яажшуухан байж байх юм болдоо хөөрхий