ОХУ-ын Эрхүү хотод болсон дрифтийн тэмцээнд авто спортын мастер "Drift King" Д.Зоригтсайхан амжилттай оролцож шилдэг 16-ийн нэгээр тодорсон. Эх орондоо ирээд удаагүй байгаа түүнтэй тэмцээнийх нь талаар ярилцлаа.

-Юуны түрүүнд эр зориг, хатуужил, тэсвэр тэвчээр шаарддаг дрифтийн олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Тэмцээнд Монголоос хэдэн тамирчин хурд хүчээ сорьсон бэ?
-Дрифтийн мэргэжлийн холбооноос би ганцаараа оролцсон. "М77" клубийн тамирчид тэмцээнд оролцохоор ирсэн ч амжаагүй гэсэн. Энэ удаагийн тэмцээнд 50 тамирчин оролцсоноос би шилдэг 16-д үлдсэн. Улмаар уралдаанаа цааш үргэлжлүүлэх боломжтой байсан ч төхникийн саатал гарч тэмцээнээ орхиход хүрсэн. Тэмцээнд Орос, Монголын тамирчид л оролцсон. Энэ утгаараа тэмцээнээ "Орос VS Монгол" гэж нэрлэсэн байна лээ.

-Тэмцээнд ямар маркийн машинтай оролцсон бэ. Тоноглол нь ямар байв?
-"Nissan sllva s15" машинаар оролцсон. Тэмцээнд оролцохын өмнө машиндаа 40 сая төгрөгийн тоноглол хийсэн. Эх орноо төлөөлен оролцож байгаа учраас Монгол Улсын автоспорт хэрхэн хөгжиж байгааг харуулахыг хичээсэн.

-Тэмцээнд оролцох зардлыг холбооноос гаргасан уу?
-Явах эардлаа өөрөө гаргасан. Надад "Black team", "Driftworks", "Redllne", "Map.mn" клубийнхэн хоёр шинэ дугуй авч өгсөн. Харин холбооныхон тэмцээний зохион байгуулагчидтай холбож өгсөн дөө.

-"Монголын дрифтийн хаан Эрхүүд ирлээ" гэсэн мэдээлэл таныг очиход гарсан байна лээ. Энэ талаар сонссон уу?
-Надаас эмээх гэхээсээ илүү монголчуудыг дутуу үнэлсэн юм шиг санагдсан. Оросын Рики гэж Европ даяар хэрэглэдэг сайт руу орж үзэхэд биднийг "Мориороо ирнэ" гэх мэт инээдтэй зүйлүүд бичсэн байсан. Би тэр зүйлийг бичсэн хүн, тэмцээнд оролцогчдын сэтгэхүйг өөрчилж чадсандаа баяртай байна.

-Хэрвээ төхникийн саатал гараагүй байсан бол та түрүүлж чадах байсан уу?
-Яг тийм гэж хэлж чадахгүй. Гэхдээ нэлээд дээгүүр байр эзлэх боломжтой байсан гэж бодож байна.

-Шилдэг 16-д үлдчихээд үргэлжлүүлэн оролцох боломжгүй болох үед таньд хэцүү байсан байх?
-Шилдэг 16 тамирчны нэг болоод үнэхээр баяртай байсан. Түүнээс биш уурлаж, бухимдаагүй. Ялангуяа Эрхүүгийн аварга миний хойно алдаад хоцроход тэмцээнд түрүүлэх сонин биш санагдсан. Тэр мөчид Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадсандаа баяртай байсан даа.

- Монголын дрифтийн хөгжил ямар төвшинд байгаа нь тэмцээний үеэр танд ажиглагдсан болов уу?
-Хоцорч яваа юм шиг санагдсан л даа. Гэхдээ Монголын залуус бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл тэднээс дутахгүй амжилт гаргаж чадна.

-Таныг Япон, Амөрикийн тамирчидтай өрсөлдөхийг хүсдэг талаар өмнө нь сонсч байсан. Энэ удаагийн тэмцээн гүүр нь болж чадав уу?
-Юуны түрүүнд Эрхүү хотод зохион байгуулдаг дрифтийн тэмцээнд түрүүлэхийг хүсч байна. Дараа нь олон улсын тэмцээнд оролцохоор гэж төлөвлөж байгаа.

А.Цэдэнсодном