УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоодугаар сарын 1-нд хаалтаа хийсэн. Ингэхдээ улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэх томоохон хуулийн төслүүдийг сүүлийн нэг өдрийн дотор “гялалзуулаад” баталчихсан гэж болно.

Үүнийгээ ч эрхэм гишүүд хүлээн зөвшөөрч хаврын чуулган үр дүн муутай боллоо гэдгийг хэлж байгаа юм.   

УИХ-ын дарга З.Энхболд  чуулганыг дүгнэж хэлсэн үгэндээ Засгийн газарт хатуухан сануулга, зэмлэлийг өгсөн байдаг.  Хаврын чуулганы талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “УИХ-ын хаврын чуулганы үеэр чухал асуудлуудыг хэлэлцсэн. Манай байнгын хороо ч мөн адил хэрүүл маргаантай байлаа. Харин үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулганыг зайлшгүй зарлах ёстой гэсэн байр суурьтай байна” хэмээн мэдэгдсэн. Үндсэндээ наадам дуусч намрын их ажил хаяанд тулсан энэ өдрүүдэд ээлжит бус чуулганыг зарлах нь зайлшгүй шаардлагатай байгаа юм. 

Ээлжит бус чуулган зарлахыг эрх баригчид, сөрөг хүчин болон үйлдвэрчний эвлэлийн холбоод ч уриалсан.  МҮЭ-ийн холбооноос УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах уриалгыг гаргаж холбогдох хүмүүст хүргүүлэхээр болсон байна.  Тодруулбал,  нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны нэн тулгамдсан асуудлуудтай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ. Ээлжит бус чуулганыг хуралдуулах маш олон шалтгаан байгаа бөгөөд хамгийн эхэнд эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, иргэдийн амьдралын нөхцлийг дээшлүүлэхэд чухал шаардлагатай бодлого, хууль тогтоомжийг цаг алдалгүй батлах хэрэгтэй байна хэмээн МҮЭ-ээс онцолсон. 

Тэгвэл сөрөг хүчний зүгээс УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газрын тэргүүн болон Хууль зүйн сайдад хариуцлага тооцохыг шаардсан.  Тодруулбал, Ерөнхий сайдын ахлах  зөвлөх Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрөөс олон тэрбум төгрөг завшсан хэргээр Төв аймгийн цагдан хорих байранд хоёр сарын хугацаатай саатуулагдаад байгаа билээ. Түүнийг ийн цагдан хорьсонтой холбогдуулан Засгийн газрын тэргүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар “эргэж очсон” талаарх цацагдсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийж, дээрх хүмүүст хариуцлага тооцохыг шаардсан юм. 
Ингэхдээ “УИХ-ын дарга амарч байгаа учраас МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд орлож байна. УИХ-ын дэд дарга М.Энхболд УИХ-ын даргыг наймдугаар сарын 5-ныг хүртэл орлох юм билээ. Үүний дараа УИХ-ын дарга ажилдаа орно. Тиймээс бид наймдугаар сарын 5-наас хойш мэдэгдлээ өгнө” гэсэн. 

ҮРгэлжлэлийг энд дарж уншина уу