Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Б.Батзаяа ажлын хариуцлага алдаж нэг бус удаа анхааруулга авч байжээ. Мөн гурван сар цалингийнхаа 20 хувиар торгуулж, Ерөнхий сайд Н.Алтанхуягаас “Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” хэмээх хатуухан шүүмжлэл хүртэж байсан нэгэн.  Тэрбээр  Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байснаас гадна “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга юм.  “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас 60 сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүд худалдан авсан нь одоо хүртэл ашиглагдахгүй байгаа билээ.