2014 оны 08 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:


Баруун болон говийн нутгаар үүлшиж, зарим газраар түр зуурын бороо, төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.