Эрхэм та ямар сургууль төгссөн бэ? Одоо тэр сургууль чинь байгаа юу? гээд асуумаар байна. Өнөөдөр та хувийн жижигхэн сургуульд сурдаг гэж бодьё.

Сургуулиа төгсөөд ажилд орох үед чинь дампуурчихвал яах вэ. “Тийм сургууль төгссөн чинь одоо татан буугдсан” гээд эвтэйхэн тайлбарлаад хэлж болох л юм. Харин 10 жилийн дараа тэр сургуулийн сүүдэр бүү хэл сураг ч байхгүй болно. Тэр үед тийм сургууль төгссөн гээд димломоо үзүүлэхэд “Ийм сургууль байхгүй. Та хуурамч бичиг баримттай байна” гээд цагдаад өгөхөөс наагуур юм болно гэж мэд. Инээд та бүрэн дунд боловсролтой 11-р ангиа төгсөж байгаа хүүхэдтэйгээ адилхан боловсролын зэрэгтэй болно. Жил бүр хаалгаа барьж дампуурч байгаа энэ олон сургуулиас одоо ч гэсэн хохирогч төрсөөр л...

Төрийн сайд дарга нараа нөгөө 1000-аас доош оюутантай эдийн засгийн хувьд бэхжээгүй сургуулиудыг цэгцлэнэ гэсэн юу болсон бэ. Та нарыг юу ч хийхгүй суух хооронд мянга мянга залуус хохирсоор л байх уу?