Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн доод хэсгийн замын энэ амралтын өдрүүдэд хэсэгчлэн хаана. Зүүнээс баруун тийш чиглэсэн замын хойд урсгалыг 08 сарын 15-ны 22:00 цагаас 16-ны 08:00 цаг хүртэл хаасан бол баруунаас зүүн тийш чиглэсэн замын урд урсгалыг 8 дугаар сарын 16-ны 22:00 цагаас8 дугаар сарын 17-ны 08:00 цагийн хооронд хааж зам засварын ажил гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.