НИТХ-ын 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэж, иргэд эхний ээлжинд зарлагдсан 5 байршилд газар өмчлөх бүртгэлийн ажлыг энэ сарын 1-ний 12.00 цагт цахим хэлбэрээр эхлүүлж НИТХТ-ийн 2014 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбрээр зохион байгуулах журам”-д заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 минутанд дуусгавар болгосон. Нийт 281'440 иргэн цахимаар бүртгүүлснээс 14'954 иргэнийг цахим систем автомат үйлдлээр тодрууллаа.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 91927 иргэн бүртгүүлж, 909 иргэн

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 96028 иргэн бүртгүүлж, 4'169 иргэн

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 67920 иргэн бүртгүүлж, 869 иргэн 

Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг –17075 иргэн бүртгүүлж, 7'504 иргэн

Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 8490 иргэн бүртгүүлж, 1'484 иргэн тус тус сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон билээ.

Эдгээр иргэд дараах газар очиж өргөдлөө өгнө. Үүнд,

СХД-ийн соёндын аманд сонгогдсон иргэд ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль,

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд сонгогдсон иргэд 75-р сургууль,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд сонгогдсон иргэд ЗДТГ-ын иргэний танхимд,

Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэгт сонгогдсон иргэд Гүнгалуутай цогцолбор сургууль,

Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт сонгогдсон иргэд Хангай цогцолборт өөрийн биеэр очиж өргөдлөө өгөх юм.

Газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн мэдээлэл
1 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам Зөвшөөрөл олгогдсон иргэд
2 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам Зөвшөөрөл олгогдсон иргэд
3 Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой Зөвшөөрөл олгогдсон иргэд
4 Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг Зөвшөөрөл олгогдсон иргэд
5 Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр Зөвшөөрөл олгогдсон иргэд

 

Анхааруулга: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам батлах тухай” 92 дугаар тогтоолын дагуу цахим системээс сонгогдсон 14954 иргэдээс 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нийслэлд байнга оршин суух бүртгэл хийгдсэн болон урьд өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан нь дахин явуулах шалгалтын үр дүнгээр тогтоогдсон иргэн сонгогдсон иргэдийн жагсаалтаас хасагдаж, хүсэлт хүчингүй болсон тухай мэдэгдэнэ.

Газар өмчлөлийн цахим системээс сонгогдсон иргэд иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг тухайн дүүргийн өргөдөл хүлээн авахаар зарлагдсан газарт хүргэн өгч, өргөдөл хүлээн авсан тодорхойлолтыг нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлэх тухай мэдэгдлийн хамт хүлээн авна" хэмээн мэдэгдлээ.

 

Х.Даваа