Сайн байцгаана уу? энэ захиаг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе.  Би эрчүүдээс  нэг юм асуумаар байнаа. Би саяхан найз залуутай болсон юмаа.  Бид хоёр дотно харьцаанд орсон. Хэн хэнд маань таалагдсан л даа. Цаашид харьцаагаа үргэлжлүүлэх талаар ярилцаж тохиролцсон.  Надад ч хайртай гэдгээ хэлсэн. Хэн хэн нь өмнө нь амьдралтай байсан болохоор одоо алдах эрхгүй улс. Тийм болохоор  бид 2 харьцаагаа нууцалахаар болсон. Тэгсэн найз залуу маань надтай бэлгэвчгүй хийе гээд байх юм.  Би болохоор мөөгөнцөр  юм уу үрэвсэл авчихаж магад гэж айгаад “бэлгэвчтэй хийе, жирэмсэн болчихно” гэж аргалаад байгаа.

 Ямар сайндаа цуг эмнэлэг яваад жирэмснээс хамгаалах спраль тавиулъя тэгэнгээ 2уулаа шинжилгээ өгөөд амар нэг мөсөн бэлгэвчгүй хийе л дээ цуг явъя гэхээр үгүй гээд уурлаад байх юм.  

Тэгэхээр нэг бол надад 100 хувь итгэхгүй байгаа. Эсвэл өөртөө эргэлзэж байгаа гэсэн үг биз дээ.

Эсвэл би эмнэлэг явъя гээд буруу юм хэлчихсэн юм болов уу?